info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Эрхэм зорилго

Эрхэм зорилго:
Аймгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд системтэй оновчтой арга хандлагаар санхүүгийн хяналт, дотоод аудитыг хэрэгжүүлэх замаар төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хараат бус бодитой дүгнэлт гарган аймгийн удирдлагын засаглалын эрсдлийг бууруулах, хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгоход Санхүүгийн хяналт, аудитын албаны эрхэм зорилго оршино.

Үндсэн чиг үүрэг:
Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг албаны дүрмээр хүлээн ажиллаж байна.

Албаны 2015-2017 онд хамаарах зорилт
3.1 Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, байгууллагын хөрөнгө, санхүүгийн бааз суурийг бэхжүүлэх, удирдлага зохион байгуулалтын үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлэх
3.2 Орон нутгийн төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, тусгай сангийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд эрсдэлд суурилсан дотоод аудит гүйцэтгэн төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй зарцуулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангуулах:
3.3 Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн тусгай зориулалтын сангууд, төсөл хөтөлбөр, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэнд санхүүгийн хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцох, хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
3.4 Албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах тасралтгүй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэн мэргэшсэн аудитор, улсын байцаагч бий болох
3.5 Санхүүгийн хяналт, аудитын дотоод үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт хийх, төсвийн шууд захирагчийн дотоод аудитын ажилтан нарыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах;