info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Албан томилолтын зардал олгох, бүртгэх заавар, зөвлөмж

 

Албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218-р тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам”, Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар тушаалыг мөрдөнө. 

 

Төрийн албан хаагчдад олгосон томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийн шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжгүй байх, удирдамж, үнэмлэхийг байгууллагын удирдлагаар батлуулаагүй, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо явсан, ирсэн зам хоногийг нэг өдөрт тооцож хасалт хийлгүй томилолтын зардлыг илүү олгодог, унааны зардлыг нийтийн тээврийн автобусны тасалбараар бус хот хоорондын таксийн тасалбараар олгосон, мөн зорчигчийн тасалбарыг гараар бичсэн хүчин төгөлдөр бус байх магадлалтай баримтаар зардал олгосон зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Төрийн албан хаагчдад албан томилолтын зардал олгохдоо дараах асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай байна.

-          Байгууллагын даргын баталсан томилолтын үнэмлэх, удирдамжийн дагуу томилолт олгон, томилолтоор ажиллаж ирсэний дараа ажлын 5 хоногийн дотор ажлын үр дүнгийн тайлан бичүүлэн байгууллагын даргаар дүгнүүлж, тэмдэгээр баталгаажуулах ба томилолтоор ажилласан календарийн бүх хоногийн тоог гаргахдаа явсан буцаж ирсэн өдрийг нэг хоногт тооцон томилолтын үнэмлэхэд бичигдсэн хоногоос хасаж томилолтоор ажилласан хоногийг гаргаж, тухайн үед мөрдөгдөж байгаа томилолтын зам хоногийн тарифаар үржүүлэн томилолтын зам хоногийн зардлыг олгох

-          Унааны зардлыг тухайн чиглэлийн нийтийн тээврийн унааны тасалбарыг үндэслэн олгох бөгөөд гараар бичигдсэн болон тамга тэмдэг нь хуурамч тасалбар, мөн  таксийн тарифаар унааны зардлыг олгохгүй байх .

-          Томилолтын урьдчилгаа олгосон бол баримтын бүрдлийг хангасан байдлаар тооцоо хийж, шаардлага хангахгүй баримт ирүүлсэн тохиолдолд олгосон томилолтын зардлыг албан хаагчаас суутгах.

-          Байгууллагын улирдлага нь түүнийг томилсон дээд удирдлагаас зөвшөөрөл авч томилолтын үнэмлэх, удирдамжаа батлуулан, мөн томилолтоор ажиллаж ирсэнээс хойш ажлын тайлан бичиж, томилолтоо хаалгуулан дүгнүүлсэн байх.

-          Төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчдад байрны зардлыг зочид буудалд байрласан баримтыг үндэслэн олгож болох ба  зам хоног, байрны зардлын нийт дүн нь төрийн захиргааны албан хаагчийн зам хоног, томилолтын зардлаас хэтрүүлэхгүйгээр олгох.