info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Төрийн байгууллагуудын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарласан “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдэвт сарын аяны хүрээнд мөн Төрийн аудитын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу төсвийн шууд захирагчид болон нягтлан бодогчдод 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр сургалт мэдээллийг өгч ажиллаа. Сургалтаар Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулга зорилго чиг үүрэг, 2016 оны үйл ажиллагааны товч тайлан, Санхүүгийн хяналт, дотоод аудитын шалгалтаар нийтлэг илэрсэн зөрчил дутагдал цаашид анхаарах асуудал, Шилэн дансны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх заавар аргачлал хэрэгжүүлэхэд анхаарах асуудал гэсэн 3 сэдвийн хүрээнд  98 албан хаагчдад мэдээлэл хийж,  сургалтанд хамрагдсан албан тушаалтнуудаас  “Сэтгэл ханамж”-ийн судалгааг авч ажиллаа.