info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Аймаг, нийслэл, дүүргийн болон яамдын дотоод аудитын нэгжийн дарга нарын сургалт боллоо

  Улсын салбарын байгууллагуудын дотоод аудитын чиглэлээр баримталж байгаа бодлого, өнөөгийн үйл ажиллагааг хэлэлцэх, санхүү, төсвийн хууль тогтоомж, бусад дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, дагаж мөрдөх, зохих дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн болон яамдын дотоод аудитын нэгжийн дарга нарын сургалт, уулзалтыг Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Уг сургалт, уулзалтад төв, орон нутгийн байгууллагын дотоод аудитын нэгжийн 60 гаруй удирдах ажилтан оролцож, өмнөх жилүүдэд хийсэн ажлын үр дүн, тулгарч буй асуудлыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах ажлын төлөвлөгөө боловсруулав.

Сургалтын явцад оролцогчдын санал, дүгнэлтийг нэгтгэн гаргаж, дээр дурдсан төлөвлөгөөнд тусгасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх шинэ санаачилга дүүрэн өндөрлөлөө.