info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг Хувийн сургууль, цэцэрлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн Захирал болон нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.

 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байгууллагын шилэн дансны хөтлөлт” сэдэвт сургалтыг 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 900 цагт Боловсрол соёл урлагын газрын хурлын танхимд аймгийн хэмжээнд ЕБС болон СӨБ-ын үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн захирал, нягтлан бодогч бүхий нийт 28 албан хаагчдад, мөн тус өдрийн 1100 цагт Эрүүл мэндийн газрын хурлын танхимд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, нягтлан бодогч нийт 15 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Хоёр удаагийн сургалтанд нийт 43 албан хаагч хамрагдаж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал, шилэн дансанд мэдээллийг хэрхэн байршуулах талаар мэдээлэл олгож, харилцан санал солилцон ажиллаа. Сургалтаар:

·         Шилэн дансны хууль тогтоомж заавар аргачлал, шилэн дансны нэгдсэн цахим хуудасны танилцуулга

·          Шилэн дансны админ эрх, түүний үүрэг

·         Шилэн дансны хэрэглэгчийн эрх, мэдээлэл оруулах дадлага

·         Асуулт хариулт /Чөлөөт ярилцлага/

гэсэн сэдвийн хүрээнд лекц уншиж,  хэлэлцүүлэг хийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.