info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлт

 2017-04-06                                                                                                                                           Орхон аймаг

 

Ерөнхий мэдээлэл

Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, санхүүгийн хяналт, дотоод аудитын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, мэргэшсэн санхүүгийн хяналтын улсын байцаагч, дотоод аудиторыг бэлтгэх, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилгын хүрээнд: Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөд 3 зорилтын хүрээнд  17 хөтөлбөрийн 89 нийт арга хэмжээ, үүнээс 5 тусгай арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Мөн дотоод ажил үйлчилгээний 7 хөтөлбөрийн 18 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд үүнээс 1 арга хэмжээг тусгай захиалагаар гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.


Үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

            Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 1-р улирлын байдлаар 13 төсөвт байгууллага, 9 төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, 2 сэдэвчилсэн нйит 24 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 24 төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгээд байна. Иргэний хүсэлтээр 1 төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэсэн болно.

            Тайлант хугацаанд 78 зөрчил илрүүлж 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 22 заалт бүхий хугацаатай 11 албан шаардлага, 103 зөвлөмж хүргүүлэн 39 нөхөн төлбөрийн акт тогтоон  хариуцлага хүлээлгэн хэрэгжилтийг хангуулах хугацаа тавин ажиллаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 17,749.1 мянган төгрөгийн 39 нөхөн төлбөр ногдуулсан акт тогтоож, тайлант хугацаанд 5,621.1 мянган төгрөгийн 15 актын  төлбөрийг орон нутгийн татварын бус орлогын 100210000914 тоот дансанд төвлөрүүлж, актын биелэлт тооны хувьд 38.5 хувь, мөнгөн дүнгийн хувьд 31.7 хувьтай гарч байна. Хугацаа болоогүй 12,128.0 мянган төгрөгийн 24 актын үлдэгдэлтэй байна.

            Шилэн дансны  2016 оны 4-р улирлын тайланд хийсэн дотоод аудитад 76 байгууллага хамрагдсан. Шалгалтын явцад шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл тавих эрх үүссэн бүртгэлтэй орон нутгийн 66 байгууллага, 5 орон нутгийн өмчит хуулийн этгээд, тусгай сан 5/үүнд 2 сумын Сум хөгжүүлэх сан мөн Орон нутгийн хөгжлийн сан болон бусад ТЕЗ хүрээний мэдээлэл оруулах 3 сангийн эрх бүртгэлтэй байна. Орон нутгийн өмчит 71 хуулийн этгээд, 5 сангийн хувьд Шилэн дансны тухай хуулийн дагуу 9 төрлийн мэдээллийг 7 хоногийн дотор мэдээлэх ёстойгоос шалгалтын хугацаанд нягтлан шалгах боломжтой мэдээллийг  сонгон мэдээлсэн байдлыг шалгахад дараах байдалтай байна.

  • Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг 69 байгууллага 2 сангийн 201 удаагийн зарлагын гүйлгээ мэдээлэгдэхээс 142 удаагийн 1906.6 сая төгрөгийн гүйлгээ мэдээлэгдэж 59 удаагийн 897.7 сая төгрөгийн гүйлгээ мэдээлэгдээгүй, 313 удаагийн орлогын гүйлгээ мэдээлэгдэхээс 211 удаагийн 6934.4 сая төгрөгийн гүйлгээ мэдээлэгдэж 102 удаагийн 2731.5 сая төгрөгийн гүйлгээ мэдээлэгдээгүй байна. Зарлагын гүйлгээний ихэнх гүйлгээг татан төвлөрүүлэлт эзэлж байгаа бол орлогын гүйлгээний ихэнх хэсгийг сар бүрийн төсвийн санхүүжилт эзэлж байна. Иймд цаашид 5 сая төгрөгөөс дээш орлого зарлагын мөнгөн гүйлгээнд санхүүжилт болон оны эцсийн татан төлвөрүүлэлтийг мэдээлж байх шаардлагатай байна. /68,6%/
  • Худалдан авалтын аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнг 63 байгууллага 2 сан мэдээлэхээс 32 нь мэдээллийг байршуулсан байна. /Энэхүү дүнг гаргахдаа манай байгууллагын 2016 оны хяналт шалгалтад хамрагдсан байгууллагууд болон татвар, нийгмийн даатгалын шалгалтанд хамрагдсан байгууллагуудын судалгаанд үндэслэн тулган шалгасан болно. 49,2%/
  • Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрээс тайлант хугацаанд 413 удаагийн шийдвэрээс 377 шийдвэр мэдээлэгдэж байршуулсан байна./91,3%/

Шалгалтын дүнтэй холбогдуулан шалгалтанд хамрагдсан байгууллагуудад шилэн дансны улирлын тайланг хугацаанд илгээж хэвших гэсэн нийтлэг 2 зөвлөмжийг хүргүүлэн, биелэлтийг ханган ажиллаж байна.

Бусад мэдээлэл

Тайлант хугацаанд бусад байгууллагаас 83 албан бичиг ирснээс хариу хүргүүлэх шаардлагагүй 68, хариу хүргүүлсэн 15, хугацаа болоогүй буюу хариу хүргүүлэх албан бичиг байхгүй байна. Бусад төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагад 76 албан бичиг хүргүүлсэн байна. Албан хаагчдаас ирүүлсэн 3 өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн байна. Үүнд: Ажлын чөлөө авах хүсэлт-3 байна.Ирсэн СӨГ-ын 1-р улирлын шийдвэрлэлтийн тайланг батлагдсан мягтын дагуу гарган ТЗУХ-т хүргүүлсэн болно.

            Албаны www.sankhuu.orkhon.gov.mn цахим хуудсанд байгууллагын үйл ажиллагааны 14 хоног болон улирлын мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Мөн байгууллагын Шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон мэдээллийн ил тод байдлын самбарт өнгөрсөн үйл ажиллагааны тайлан, энэ оны батлагдсан төсөв, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, худалдан авалт, тендерийн мэдээлэл, батлагдсан орон тооны өөрчлөлтийн мэдээлэл, албанд ирсэн СӨГ-ын шийдвэрлэлтийн мэдээ, шинэ хууль тогтоомжийн тухай мэдээллийг байршуулж үйл ажиллагаа, хүний нөөц болон санхүүгийн тайлан мэдээг хууль журмын дагуу цаг тухайд нь байршуулж байна.

            Аймгийн ИТХ-ын хурлаас  сар бүр  зарласан “Үйлчилгээний соёл-иргэдийн сэтгэл ханамж”, “Төрөлх Орхон аймаг, түүх соёл уламжлал – Бидний бахархал” , “Эрүүл-Иргэн” сэдэвт сарын аянуудын хүрээнд  төлөвлөгөөг гарган батлуулж, төлөвлөгөөний биелэлтийг ханган тайланг хүргүүлж ажиллаа.

           

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА