info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-аас 14-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу  Засаг даргын төсвийн багцад хамрагдах байгууллагуудын 2017 оны 1 дүгээр улирлын шилэн дансны мэдээлэлд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх, эрдэм ахлах сургууль, 14 дүгээр сургууль, ирээдүйн одод сургууль, музей, жаргалант сумын 3 дугаар цэцэрлэг, эрхбүжинхэн цэцэрлэгийн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногийн дотор тус тус хийх хугацаатай ажиллаж байна.

“Унага” цэцэрлэг, эрүүл мэндийн газар, жаргалант сумын эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүллээ.

 Аймгийн хууль эрх зүйн хэлтэсийн архивын тасгаас  04-р сарын 06-ны өдөр зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн менежмент ” сэдэвт сургалтанд  дотоод ажилтан, орон нутгийн өмчийн газраас 04-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан “ Эд хөрөнгө кодлох, карт бүртгэлд оруулах” тухай мэдээлэл хийх хэлэлцүүлэгт нягтлан бодогч нар тус тус хамрагдлаа.

      

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА