info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Төрийн байгууллагуудын дотоод хяналтын ажилтан нарт сургалт зохион байгууллалаа

            Төрийн байгууллагуудын дотоод хяналтын ажилтан нарт зориулсан сургалтыг 2017 оны 5-р сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар:

-       Дотоод хяналтын эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал-15 минут

-       Орон нутгийн төрийн байгууллагуудын дотоод хяналтын нэгж, ажилтны талаар хийсэн судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ -15 минут

-       Тушаал шийдвэр гаргахад илэрч буй нийтлэг зөрчил цаашид анхаарах асуудал- 15 минут

-       Албан томилолт  тооцох, ХХОАТ-ын суутгал хийхэд анхаарах асуудал- 15 минут

-       Худалдан авах ажиллагааны  хууль тогтоомжийн хэрэгжүүлэхэд анхаарах асуудал-25 минут

-       Дадлага ажил-30 минут

-       Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, эрсдэлийг бууруулах арга зам, зөвлөмж, дадлага ажил -25 минут

-       Асуулт хариулт-30 минут гэсэн хөтөлбөрийн дагуу 70 дотоод хяналтын ажилтан нарт 5 цагийн сургалт хийлээ.

Сургалтыг зохион байгуулахдаа багт хуваарилан хичээлийн сэдвээр кейс ажиллуулан, онолын мэдлэгийг практик амьдралын туршлагатай холбож ярилцлага хэлэлцүүлэг хийсэн нь сургалтыг үр дүнтэй болгосон байна. Мөн сургалтанд хамрагдсан албан хаагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч түүндээ дүгнэлт өгч дараа дараагийн сургалтын үйл ажиллагаанд тусгахаар ажиллаж байна.