info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 15-аас 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Сангийн сайдын  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Автотээврийн үндэсний төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 22 хоногийн хугацаатай гүйцэтгэхээр, мөн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу  Жаргалант сумын ИТХ, Бялзуухай цэцэрлэг, 10 дугаар  цэцэрлэг, 24 дүгээр цэцэрлэг, 7 дугаар сургуулийн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногийн дотор тус тус хийх хугацаатай ажиллаж байна.

 17 дугаар сургууль, Эрхбүжинхэн, Дэгдээхэй, Бялзуухай цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүллээ. Төрийн байгууллагуудын дотоод хяналтын 70  ажилтанд  2017 оны 5-р сарын 24,25,26-ны өдрүүдэд  сургалтыг зохион байгууллаа.

Төсвийн бодлого- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд аймгийн ИТХ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, ММНБИ-ийн Орхон салбараас 5 дугаар сарын 25-нд зохион байгуулсан “Шинэ-Эриний” нябо сургалтанд албаны 5 албан хаагч, 5 дугаар сарын 19-нд НСНББОУ-ын стандартын сургалттанд нягтлан бодогч, 5-р сарын 24-нд " Татварын хуулийн өөрчлөлт, хэрэгжүүлэлт" сургалтанд нягтлан бодогч нар тус тус хамрагдлаа.

Аймгийн ЗДТГазар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс  5 дугаар сарын 18-нд  зохион байгуулсан “Эерэг хандлага чанартай үйлчилгээ-хүний хөгжил” сэдэвт зөвөлгөөнд албаны дарга, нягтлан бодогч нар хамрагдлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны багийнхан 5 дугаар сарын 30-ны өдөр манай албаны үйл ажиллагаатай танилцлаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА