info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 06 дугаар сарын 02-оос 16-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ:

 

  

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Баян-Өндөр сумын “ Сум хөгжүүлэх сан”, Эрдэнэт сангийн үйл ажиллагаанд  санхүүгийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 20 хоног, Жаргалант сумын ОНХС, Жаргалант сумын Санхүүгийн алба,  Баян-Өндөр сумын ИТХ, 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногийн дотор тус тус хийх хугацаатай ажиллаж байна.

 

Оюу цэцэрлэг, 15-р цэцэрлэг, 24-р цэцэрлэг, Жаргалант сумын ИТХ, 7-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүлэв. Мөн байгууллагын санал өргөдөл гомдлын 2017 оны 2 дугаар улирлын тайланг АЗДТГ-ыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст тус тус  хүргүүлэв.

          Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,    Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол,  Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын эхний хагас жилийн биелэлтийг ЗДТГ-ын Хяналт  шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлж ажиллаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА