info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 6 дугаар сарын 16-аас 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

  Сангийн сайд, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Авто тээврийн үндэсний төв”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирлагын газар болон тухайн байгууллагад хүргүүлэв. Мөн 10-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүлсэн.

Байгууллагын 2017 оны  2-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар  илэрсэн төлбөр, зөрчлийн ангиллын мэдээ, түүний шийдвэрлэлтийн мэдээг Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны 142 тоот албан бичгээр хүргүүлэв.

Албаны дүрмийг холбогдох хууль, журманд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, дүрмийн төслийг хянуулахаар аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлж ажилласан.

Байгууллагын албан хаагчид эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, албаны даргаар  хянуулж тайлагнав.

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА