info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 02-оос 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Албаны даргаар Д.Сайзмаа 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн аймгийн Засаг даргын  Б/33 тоот захирамжаар томилогдон ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 8 дугаар цэцэрлэг, Жаргалант сумын ЗДТГ, Орхон аймаг дахь Гаалийн газар, Хөдөө аж ахуйн МСҮТөвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 14 хоногийн дотор, БОЭТөв, МСҮТөвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 20 хоногийн дотор хийх хугацаатайгаар ажиллаж байна.

 Байгууллагын 2017 оны 3-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар  илэрсэн төлбөр, зөрчлийн ангиллын мэдээ, түүний шийдвэрлэлтийн мэдээг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны 196 тоот албан бичгээр хүргүүлэв.

Иргэн С.Амараас 70353511 утсанд ирүүлсэн өргөдөл гомдлын хариуг албаны 209 тоот албан бичгээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүлж ажилласан.

 

 

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА