info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ:

 Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Орон нутгийн өмчийн газар, Хот байгуулалт барилга захиалагчийн алба,  Авто замын сан,  аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 14 хоног,  Засаг даргын төсвийн багцад хамрагдах байгууллагуудын 2017 оны 3 дугаар улирлын шилэн данс,  Баян-өндөр сумын ЗДТГазар, Хот тохижуулах газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт  санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 20 хоног хийх хугацаатайгаар ажиллаж байна.

Жаргалант сумын ЗДТГ, 8 дугаар цэцэрлэг, Орхон аймаг дахь Гаалийн газар, Хөдөө аж ахуйн МСҮТөв, БОЭТөв, МСҮТөв, Баян-өндөр сумын ЗДТГазрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүллээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг аймгийн Засаг даргын дэргэдэх харьяа агентлагуудын 2016, 2017 оны үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хийсэн шалгалтанд хамрагдлаа.

Аймгийн ИТХ-аас зарласан  “Төсвийн оновчтой бодлого-Иргэний  оролцоо” сэдэвт аяны хүрээнд:

1.Аймгийн ИТХ-ын төлөөлөгч  М.Түмэнжаргал, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат нартай хамтарч орон нутгийн төсвийн байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтыг гүйцэтгэж ажиллаа.   2.Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтарч төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарт “Шилэн дансны хууль тогтоомж, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2017 оны 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “ Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сарын аяны хүрээнд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Д.Одгэрэлтэй холбогдож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчдын судалгааг гаргуулан авч тухайн судалгаанаас Мөнхтуяа овогтой Мөнхдөл 3 настай, Батболд овогтой Азжаргал 4 настай  хүүхдүүдийг сонгож авч тусламж үзүүллээ.