info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 28-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

  

Орон нутгийн өмчийн газар, Хот байгуулалт барилга захиалагчийн алба,   Хот тохижуулах газар, Нийтлэг үйлчилгээний  албаны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтыг дуусгаж танилцуулгыг тухайн байгууллагад хүргүүллээ.

Байгууллагын 2017 оны 4 дүгээр улирлын тоон, бичмэл тайланг 261 тоот албан бичгээр Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт,  албаны хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж буй Засгийн тогтоол, албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийг 247 тоот албан бичгээр, албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөөгөөний биелэлтийг 256 тоот албан бичгээр  аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХэлтэст, аймгийн ИТХ-ын тогтоолын биелэлтийг 249 тоот албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хуралд, СӨГ-ын 4-р улирлын тайланг 258 тоот албан бичгээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст  тус тус хүргүүлэн ажилласан.

  Байгууллагын албан хаагчид 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн биелэлтээ 12-р сарын 12-13-ны өдрүүдэд дүгнүүлэв. Иргэн Б.Баасангаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэн хариуг албаны 266 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Шинэ жилийн баярын үеэр  албаны хэмжээнд хариуцлагатай жижүүрээр ажиллах албан хаагчдыг албаны даргын 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн  А/28 тушаалаар томиллоо.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА