info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-оос 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу 17 сургууль, 27 цэцэрлэг нийт 44 байгууллагад ахмад настаны тухай хуулийн хэрэгжилт, ахмадын сангийн үйл ажиллагаанд дотоод аудитыг  ажлын 10 хоног,  Эрүүл мэндийн газарт орон нутгаас олгосон санхүүжилтийн үр дүнд дотоод аудитыг ажлын 14 хоногт тус тус хийж гүйцэтгэлээ.

Засаг даргын төсвийн багцад хамрагдах байгууллагууд, улсын төсөвт байгууллагуудын 2017 оны 4 дүгээр улирлын шилэн дансанд хяналт шалгалтыг ажлын 25 хоног, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 8 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд сэдэвчилсэн дотоод аудитыг ажлын 15 хоног хийх хугацаатайгаар ажиллаж байна.

Байгууллагын архивын баримт материалыг үдэх, архивлах ажил хийгдэж байна.

 

 САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА