info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ээс 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Орхон аймаг дахь Гаалийн газар, Хоёрдугаар цэцэрлэг, Номын төв, Эгшиглэн соёлын төв,  Дэгдээхэй цэцэрлэг, Албан бус боловсролын төв, Хүүхэлдэйн театр, Баянцагаан соёлын төв, Музей,  Баян-Өндөр соёлын төвийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийх хугацаатай, аймгийн Татварын хэлтэс, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 20 хоногт хийх хугацаатайгаар тус тус  ажиллаж байна.

 Биеийн тамир спортын газар, Наймдугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.

Аймгийн дотоод аудитын хорооны 2018 оны 1-р улирлын хурлыг  3-р сарын 20-ны өдөр зохион байгуулан хуралдуулсан.

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 2018.03.14-ны өдөр зохион байгуулсан “Хуулиа дээдэлж, хэл соёлоо хамгаалж, хөгжүүлье” сэдэвт сургалтанд албаны дарга хамрагдсан.

Аймгийн архивын тасгаас 2018.03.14-ны өдөр зохион байгуулсан “Архив, албан бичиг хэрэг”-ийн сургалт, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018.03.22-ны өдөр зохион байгуулсан И-Оффис багц систем “Удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ программ хангамж”-ын сургалтанд  тус тус албаны дотоод ажилтан хамрагдлаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА