info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 04 дүгээр сарын 02-оос 30-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу аймгийн  дөрөвдүгээр сургууль, Ус цаг уур орчны шинжилгээний газрын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийх хугацаатай, Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2018 оны 1-р улирлын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд дотоод аудитыг ажлын 15 хоногт хийх хугацаатайгаар ажиллаж байна.

Орхон аймаг дахь Гаалийн газар, Хоёрдугаар цэцэрлэг, Номын төв, Эгшиглэн соёлын төв,  Албан бус боловсролын төв,  Баянцагаан соёлын төв, Татварын хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.

Орхон аймгийн ажил олгогч эздийн холбооноос 2018.04.12-ны өдөр зохион байгуулсан “Нийгмийн хариуцлагын тухай ойлголт мэдлэгийг дээшлүүлэх” сургалтанд албаны ахлах мэргэжилтэн, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018.04.27-ны өдөр зохион байгуулсан “И-Оффис багц систем”-ын  сургалтанд албаны дотоод ажилтан тус тус хамрагдлаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА