info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан,  Соёл мэдээллийн төв, Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийх хугацаатайгаар ажиллаж байна.

 Хүүхэд залуучуудын театр, Бүсийн оношлогоо эмчилгээний төв,  Ус цаг уур орчны шинжилгээний төв, Музей, Баян-Өндөр соёлын төв, Дэгдээхэй цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.

 Аймгийн Засаг даргын 2018 оны 03-р сарын 28-ны өдрийн А/167 тоот “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу албаны 8 албан хаагчийг “Үйлсбадрах” ӨЭМТөвийн  урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрууллаа.

Бүх нийтээр мод тарих өдрөөр сархиа уулын энгэрт байгууллагын албан хаагчдад мод тарилаа. Аймгийн Хот тохижуулах газраас 2018 оны 05-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Байгаль хогийн сав биш” аянд нэгдэж Баян-Өндөр уулын ойр орчмын хогийг цэвэрлэж “Байгальд ээлтэй хамт олон”-оор батламжлагдлаа.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн төрийн байгууллагуудын залуучуудын дунд зохион байгуулагдсан “Аялгуун гялбаа-2018” урлагын их наадамд байгууллагаас 3 албан хаагч “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс”-ийн албан хаагчидтай хамтран “Хөх тэнгэр” хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Уг урлагын наадамд багийн дүнгээр хэсэгтээ хоёрдугаар байр, нийт байгууллагын дүнгээр аравдугаар байрт орсон амжилт үзүүлсэн.

Байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Цэрэннадмид өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

  САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА