info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 06 дугаар сарын 04-өөс 29-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу  17-р сургууль, 24-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийх хугацаатайгаар ажиллаж байна.

 4-р сургууль, Жаргалант сумын ЗДТГазар, Жаргалант сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа.

Байгууллагын 2018 оны  2-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар  илэрсэн төлбөр, зөрчлийн ангиллын мэдээ, түүний шийдвэрлэлтийн мэдээг Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны 2018 оны 06-р сарын 29-ны өдрийн 128 тоот албан бичгээр хүргүүлэв.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,    Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын эхний хагас жилийн биелэлтийг ЗДТГ-ын Хяналт  шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст  2018.06.11-ны өдрийн 119 тоот албан бичгээр, байгууллагын санал өргөдөл гомдлын 2018 оны 2 дугаар улирлын тайланг АЗДТГ-ыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2018.06.18-ны өдрийн 124 тоот албан бичгээр тус тус  хүргүүлсэн.

Байгууллагын албан хаагчид эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, албаны даргаар  хянуулж тайлагнав.

Сангийн яам болон Азийн хөгжлийн банкнаас зохион  байгуулсан “Худалдан авах ажиллагаанд дотоод аудит хийх журам” сэдэвт сургалтанд албаны 2 албан хаагч 2018 оны 06-р сарын 18-20-ны өдрүүдэд хамрагдлаа.

 Төрийн байгууллагуудын нягтлан бодогч, нярав нарт зориулсан “Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг илэрч буй зөрчил дутагдлыг бууруулах нь” сэдэвт сургалтыг 2018 оны 6-р сарын 28, 29-ны өдрүүдэд аймгийн 4-р сургуулийн урлагын зааланд зохион байгууллаа.       

 

 ОРХОН АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,

АУДИТЫН АЛБА