info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ээс 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

 Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах төсвийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд дотоод аудитыг ажлын 20 хоногт, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин аялал жуучлалын газрын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт  хийх хугацаатайгаар тус тус  ажиллаж байна.

  Жаргалант сумын соёл мэдээллийн төв, Жаргалант сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”, 24-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн танилцуулгыг тухайн байгууллагуудад хүргүүлэн ажиллаа. Мөн ШШГА-ны хүсэлтийн дагуу 2018 оны хагас жилийн шилэн дансны хэрэгжилтэд дотоод аудит хийн хүргүүллээ.

Ардын хувьсгалын 97-н жилийн ойн улсын баяр наадмын үеэр албаны даргын 2018.07.03-ны өдрийн А/22 тоот тушаалын дагуу албаны 4 албан хаагч 07-р сарын 09-15-ны өдрүүдэд  захиргааны III-р байр, албаны  хариуцлагатай жижүүрээр ажилласан.

 

 

 

 ОРХОН АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,

АУДИТЫН АЛБА