info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ээс 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ:

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Хотын захирагчийн алба, Байгаль орчны газар, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан, Баян-Өндөр сумын Соёл спортын хэмнэл төв, 20-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийх хугацаатайгаар ажиллаж байна.

Аймгийн 4-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн.

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэн Б.Алтанцэцэгийн ирүүлсэн ‘‘Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг дутуу олгосон тул нягтлан шалгаад буцаан олгож өгнө үү’’ гэсэн гомдлын дагуу Аймгийн засаг даргын баталсан №34 тоот удирдамжийн хүрээнд 7-р цэцэрлэгийн санхүүгийн баримтанд үндэслэн төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэн улсын байцаагчийн дүгнэлтийг иргэн Б.Алтанцэцэгт,Аймгийн хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлэн ажиллаа.

Монгол улсын Засгийн газрын  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ’’Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай ’’ 01 тоот албан даалгавар, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот тогтоолын дагуу  ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Засгийн газрын 258-р тогтоолтой холбогдуулан албаны даргын А/25 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан албаны өрөөний цонхны таазны нурсан хэсэг мөн 212 албаны үүдний өрөөний таазны дусаал орсон мөөгөнцөрдсөн хэсгийг засаж, албаны өрөөний цэцэгний шороо савыг шинэчлэн сайжруулан ажиллаа.

Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд албаны өрөөнд эрүүл мэндийн буланг нээж самбар байрлуулж мэдээлэл оруулан ажиллаж байна.

Архивын баримт материалыг цэгцлэн үдэж тухай бүр архивлах үйл ажиллагаа хийгдлээ.

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА