info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-аас 28-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу нэгдүгээр цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Хотын захирагчийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өндөр сумын Соёл спортын “Хэмнэл”төв, Аймгийн 20-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад тайланг хүргүүлж ажиллаа.

Сангийн сайдын баталсан “Орхон аймагт хяналт шалгалт хийх тухай” 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжийн дагуу Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Батбаатар, Д.Баатар нартай хамтран манай албаны ахлах мэргэжилтэн СХШУБайцаагч Б.Баасансүрэн, СХШУБайцаагч Ц.Тэгшжаргал, О.Болормаа нар Төрийн сан, Эрдэнэт сан, Авто замын сан, Хувиарлагдаагүй бусад зардлын сангуудад хяналт шалгалтыг хуанлийн 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дээрх хугацаанд албаны СХШУБайцаагч нар Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан, Орон нутаг хөгжүүлэх сан, 13-р сургуулийн төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтуудаа түр зогсоон хяналт шалгалт хийлээ.

 Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэгч Т.Нацагнямын ирүүлсэн ‘‘Танай албаны 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 21/8 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дахин нягталж өгнө үү’’ гэсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэгч байсан Т.Нацагнямд хариу гарсныг утсаар мэдэгдэн ажиллаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэн С.Амарын “Иргэдийн санал, гомдол хүлээн авах 70353511”утсаар ирүүлсэн “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал зугаалга их байгаа болон тус газар нь төсвийн мөнгөөр Хятад улсад аялал хийсэн тухай” өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж гүйцэтгэн өргөдлийн хариуг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2018.09.18-ны өдрийн 172 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллаа.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд болон төсөл хөтөлбөрт оруулах саналыг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс болон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2018.09.10-ны өдрийн 167, 168 тоот албан бичгээр, Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2018.09.10-ны өдрийн 169 тоот албан бичгээр, байгууллагын санал өргөдөл гомдлын 2018 оны 3 дугаар улирлын тайланг АЗДТГ-ыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2018.09.18-ны өдрийн 173 тоот албан бичгээр, Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1799 тоот зөвлөмжийн дагуу хийсэн эхний хагас жил болон 3-р улирлын зөвлөмжийн биелэлтийг ЗДТГ-ын Хяналт  шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст  2018.09.26-ны өдрийн 177 тоот албан бичгээр, тус тус  хүргүүлэн ажиллаа.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА