info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийн 2018 оны 2-р улирлын тайланд хийсэн дотоод аудитын тайлангийн товч мэдээлэл

1.      Танилцуулга

Аймгийн Засаг даргын батлагдсан удирдамжийн дагуу Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэсэн тайланг танилцуулж байна.

2.      Аудитын зорилго, хэрэгжүүлэх цар хүрээ ба арга

2.1  Аудитын зорилго

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн газрын Шилэн дансны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

2.2  Аудитын цар хүрээ

Хугацаа: 2018оны 04 сарын 1-ны өдрөөс 2018 оны 06 сарын 30-ны өдөр

Аудитын обьект нэгж:

Орон нутгийн өмчит төсөвт байгууллага-66 байгууллага

Орон нутийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-5 байгууллага

Орон нутгийн өмчит хувьцаат компани-1

Орон нутгийн тусгай сан-5

2.3  Аудит гүйцэтгэсэн арга

Шилэн дансанд бүртгэлтэй байгууллага /сан/ бүрийн Шилэн дансны үйл ажиллагааны

·         Төсөв ба гүйцэтгэл

·         Хөрөнгө оруулалт , тендер, худалдан авалт

·         Бусад /орон тоо/гэсэн цэсэнд  оруулсан мэдээллийг хууль, журам зааврын дагуу иж бүрэн, үнэн зөв оруулсан эсэхэд үнэлгээ өгсөн

Дотоод аудитор нь байгууллагын шилэн дансанд байршуулсан мэдээллийг төрийн сангийн дансны хуулга,  тухайн тайлант хугацаанд гарсан төсвийн өөрчлөлт зэрэгт тулгуурлан шалгалаа. Эдгээр аудитын горим хэрэгжүүлсний үр дүнд, дотоод аудитор нь зохих түвшинд аудитын нотолгоо баримт дээр үндэслэн, аудитын дүгнэлт зөвлөмж боловсруулав. Мөн  дотоод аудитыг хэрэгжүүлэхэд дараах хууль эрх зүйн баримтуудыг ашиглалаа.

·         Төсвийн тухай хууль

·         Төрийн хяналт шалгалтын тухай хууль

·         Шилэн дансны тухай хууль

·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

·         Нягтлан бодох бүртэлийн тухай хууль

·         Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт

·         Улсын салбарын дотоод аудитын гарын авлага

·         Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”

·         Сангийн яамнаас өгсөн “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”

 

 

3.      Аудитын үр дүн

Илэрсэн асуудал-3.1

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг, ЗГ-ын 29 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 2-р улирилд аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас хөтөлж мэдээллийг цаг хугацаандаа байршуулж буй байдал 95%-тай хэрэгжсэн байна.

3.1.1 Бодит байдал:

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлөлт болон хяналтыг шалгахад тайлант хугацаанд Орон нутгийн өмчит төсвийн 66 байгууллага, 5 тусгай сан, орон нутгийн өмчит 6 байгууллага 2695 талбар хөтлөхөөс 21 талбарыг хөтлөж мэдээллийг байршуулаагүй, 76 талбарт мэдээллийг хугацаа хоцорч нийт цаг хугацаандаа мэдээлж буй байдал 96%-тай мэдээлсэн байна.

3.1.2. Байх ёстой шалгуур

Шилэн дансны тухай хуулийн 5.1.4.-т заасан “Мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх” гэсэн заалтын хэрэгжилт хангагдахгүй байна.

3.1.3        Зөрчлийн шалтгаан

Шилэн дансанд мэдээлэл оруулах ажилтнууд солигдсон, мэдээллийн талбарыг хянаагүйгээс мэдээлэл байршуулахгүй байх зөрчил гарсан байна. Мөн мэдээлэл оруулах хэрэглэгч өөрчлөгдсөнөөс шалтгаалан хууль тогтоомжийг хуулийн хугацаанд оруулаагүй асуудал гарсан. Харин мэдээлэл оруулах ажилтан өөрчлөгдөөгүй боловч мэдээллийг хоцроох, орхигдуулах асуудлыг зарим байгууллага давтан гаргасан байна.

3.1.4 Үзүүлэх нөлөө

Төсвийн нээлттэй, ил тод, цаг хугацаандаа байх зарчим алдагдаж олон нийт мэдээллээр цаг хугацаандаа хангагдахгүй байна.

Илэрсэн асуудал 2

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг, ЗГ-ын 29 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 2-р улирлын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг иж бүрэн үнэн зөв байршуулсан байдал 98 хувьтай байна.

3.2.1. Бодит байдал

Шилэн дансны цахим хуудсанд тайлант хугацаанд төсөвт байгууллага ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэгт 4-8 төрлийн 7-10 талбар мэдээлэл, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР ХУДАЛДАН АВАЛТ бүлэгт 3 төрлийн 9 талбар мэдээлэл, БУСАД бүлэгт 4-6 төрлийн 9-16 мэдээлэл байршуулж байгаагаас орон нутгийн 77 байгууллагыг шалгахад 19 байгууллага 36 талбарт мэдээллийг дутуу болон буруу байршуулсан зөрчилтэй байна. Мөн үүний дээр дурьдагдсан шилэн дансны 21 талбар мэдээллийг хөтөлж байршуулаагүй иж бүрэн байдал хангагдаагүй байна.

 

ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэг

·         Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт: Батлагдсан төсөв болон гүйцэтгэлийн хэтрэлт хэмнэлтийн шалтгааныг 14-р сургууль, 16-р сургууль, 20-р сургууль, АЗДТГазар 2-р улирлын мэдээлэлд дутуу мэдээлсэн байна.

·         Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ:

 

Байгууллагын нэр

6.4.5. Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ

6.4.5. Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ

5 сая төгрөгөөс дээш нийт гүйлгээний тоо

Үүнээс: Мэдээлээгүй гүйлгээний тоо

Нийт мэдээлэх мөнгөн дүн (сая. төг)

Үүнээс: Мэдээлээгүй гүйлгээний мөнгөн дүн

5 сая төгрөгөөс дээш нийт гүйлгээний тоо

Үүнээс: Мэдээлээгүй гүйлгээний тоо

Нийт мэдээлсэх мөнгөн дүн (сая. төг)

Үүнээс: Мэдээлээгүй гүйлгээний мөнгөн дүн

1

20-р сургууль

3

2

238.0

160.5

 

 

 

 

2

Жаргалант сумын ЗДТГ

               

3

Аймгийн ЗДТГазар

7

4

488.4

75.3

17

1

168.4

5.0

4

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

8

1

300.7

70.4

9

1

137.7

6.0

5

Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар

3

1

64.0

20.4

 

 

0.0

 

6

15-р сургууль

3

 

296.9

10.6

 

 

 

 

7

1-р сургууль

4

1

638.7

7.3

1

 

13.1

 

8

Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль

3

 

267.0

2.8

0

 

0.0

 

9

Баян-Өндөр сумын ЗДТГазар

27

 

675.1

 

4

2

71.7

40.0

 

 

 

9

 

347.3

 

4

 

51.0

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР, ХУДАЛДАН АВАЛТ бүлэг

·        Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл: 38 байгууллага 221 тендерийн мэдээллийг мэдээлсэн байна.

·         Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл: Энэ талбарт жилийн батлагдсан төсөв  болон гэрээний үнийн дүн 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтыг мэдээлэхдээ байгууллагууд дутуу мэдээлэх зөрчил гарч байгаа бөгөөд мэдээллийг өссөн дүнгээр мэдээлэх учир цаашид залруулах заавар зөвлөмж өгч ажиллаа.

БУСАД бүлэг

·         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэл: 5 сая төгрөгөөс дээш зарлагын гүйлгээтэй, 5 сая төгрөгөөс дээш төсөв, гэрээ бүхий бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийсэн байгууллага мэдэгдэл тайлбар гаргаж мэдээлэх ёстой бөгөөд мэдээлэх шаардлагатай байгууллагууд мэдээлсэн байна.

·         Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр: Тайлант хугацаанд 61 байгууллага 430 шийдвэр мэдээлсэн. Тайлант хугацаанд тушаал шийдвэрийг тулган баталгаажуулах боломжгүй байлаа.

3.2.2 Байх ёстой шаардлага (шалгуур)

Шилэн дансны тухай хуулийн 4-р зүйл, Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 7.3.4-д заасан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн админ (байгууллагын админ) хэрэглэгч харьяа байгууллагын жагсаалт болон хэрэглэгчдийн мэдээллийг хянах, мөн хэрэглэгчийн нэвтрэх нэрийг харьяа байгууллагуудад мэдээлэх харин   мэдээлэл оруулах хэрэглэгч 7.4.2-д заасан байгууллагын админ хэрэглэгчээс олгосон эрхийн дагуу холбогдох мэдээллийг Шилэн дансны тухай хууль болон энэ журамд заасан хугацаанд оруулж баталгаажуулах үүрэгтэй” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах ёстой.

3.2.3 Зөрчлийн шалтгаан

            Шилэн дансны хууль тогтоомжийн дагуу оруулах мэдээллийг оруулахдаа зарим байгууллага дутуу хянаж мэдээлсэн,  мэдээлэл оруулах ажилтнууд өөрчлөгдсөн, шинээр ажил авсан зэргээс хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлээгүй, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ оруулаагүй, эсвэл дутуу мэдээлэх зөрчил гаргасан байна.

3.2.4 Үзүүлэх нөлөө

            Мэдээллийн ил тод байдал хангагдахгүй, хууль тогтоомж хэрэгжихгүйд хүрэх үр дагавар үүсч байна.

4. Нэгдсэн дүгнэлт

Дотоод аудитын дүнгээр 2018 оны 2-р улирилд орон нутгийн төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагын хувьд Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 95%-тай хэрэгжсэн байна.

Шалгалтанд хамрагдсан байгууллага бүрт илэрсэн зөрчил дутагдал болон зөвлөмжийг хүргүүлсэн.