info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 12-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 12-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

 Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Засаг даргын нөөц сан,  7-р цэцэрлэг, 5- р сургууль, Ирээдүйн-Одод сургуулийн 2018 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-20   хоногт гүйцэтгэж ажиллалаа. 

Аймгийн Засаг даргын тамгын газар,  7-р цэцэрлэг, 5- р сургууль, Ирээдүйн-Одод сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн иргэн Ө.Алимаагийн ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу төлөвлөгөөт бусаар аймгийн Засаг даргаар удирдамж батлуулан “Унага цэцэрлэг”-ийн санхүүгийн баримт материалд хяналт шалгалт хийж дүгнэлтийг гомдол гаргагч иргэнд 2019.12.25-ны өдрийн 202 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.

Жилийн эцсийн тайлан гаргахтай холбогдуулан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Албаны 2019 оны   бодлогын баримт бичиг, тогтоод шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг 2019.12.05-ны өдрийн 189 тоот албан бичгээр, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн биелэлтийг 2019.12.10-ны өдрийн 191 тоот албан бичгээр, Засаг даргын шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг 2019.12.18-ны өдрийн 195 тоот албан бичгээр, Аймагт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайланг 2019.12.20-ны өдрийн 198 тоот албан бичгээр, Байгууллагын санал өргөдөл гомдлын 2019 оны 4-р улирлын тайланг АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2019.12.18-ний өдрийн 194 тоот албан бичгээр, Ёс зүйн зөрчлийн мэдээ болон Албан хаагчдын судалгааг Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2019.12.23-ны 200, 201 тоот албан бичгээр тус тус  хүргүүлэн ажиллалаа.

Албаны 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд 10:00-12:00 цагийн хооронд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах, байгууллагын дотоод хяналтын нэгжийг үр дүнтэй ажиллуулах нь сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтанд Аймгийн Засаг Даргын төсвийн багцад хамаарах сургууль, цэцэрлэг, орон нутгийн байгууллагууд, орон нутгийн өмчит хувьцаат компани зэрэг 74 байгууллагын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулагч админ эрхтэй 15 албан хаагч, мэдээлэл оруулагч хэрэглэгчийн эрхтэй 60 нягтлан бодогч, байгууллагын дотоод хяналт хариуцсан 47 албан хаагч нийт 122 албан хаагч тус сургалтанд хамрагдлаа.

    

                     САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА