info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 04-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 04 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёлын байгууллагууд (Аймгийн Музей, Номын төв, Хүүхэлдэйн театр, Баян-Өндөр сумын соёл мэдээллийн төв, Эгшиглэн соёл мэдээллийн төв, Баянцагаан соёл мэдээллийн төв, Жаргалант соёл мэдээллийн төв, Соёл спортын хэмнэл төв), Баян-Өндөр сумын ЗДТГазар, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн Жаргалант ЕБС, Мал эмнэлэгийн газар, 19-р цэцэрлэг, Аймгийн ЗДТГазрын санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Албаны нийт албан хаагчид 2020 оны 1-р улирлын гүйцэтгэлийн тайлангаа дүгнүүллээ.

Аймгийн Засаг Даргын 2020 оны 03 сарын 27-ны А/192 дугаар захирамжийн хүрээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг шат дараатайгаараа хийж байна. Энэ сард албаны архивын өрөө тасалгаанд их цэвэрлэгээ, ариутгалыг хийж ажиллалаа.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА