info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 08-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны

08 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн 7-р сургуулийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Жаргалант  сумын 3-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №32/20 тоот удирдамжийн дагуу Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагын 2020 оны 2 дугаар улирлын Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайланг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2020.08.17-ны өдрийн 130 тоот албан бичгээр хүргүүллээ.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА