info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 11-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны

11 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн 17-р цэцэрлэг, Бялзуухай цэцэрлэг, Унага цэцэрлэг, Жаргалант сумын Хүн эмнэлэгийн  2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн 5-р цэцэрлэг, 16-р цэцэрлэг, 17-р цэцэрлэг, Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан, дотоод аудитын дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.

Аймгийн 2020 оны жилийн эцсийн тайлан гарахтай холбогдуулан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг,  Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр гаргаж албаны 2020.11.12-ны өдрийн 163 тоот албан бичгээр хавсарган Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүллээ.

Мөн тус хэлтэс рүү Аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн биелэлт, 2021-2022 оны хамтын хэлэлцээрийг байгуулахад тусгах саналыг боловсруулан албаны 2020.11.19-ний өдрийн 164 тоот албан бичигт хавсарган хүргүүллээ.

Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын тэмдгийн судалгаа болон эрхийн хугацаа сунгах хүсэлтийг 2020.11.23-ны өдрийн 165 тоот албан бичигт хавсарган хүргүүллээ.

Улсын Онцгой комиссийн шийдвэр, Засгийн газрын хуралдааны шийдвэр зэргийг үндэслэн Улсын  хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан албаны даргын тушаалаар Хариуцлагатай жижүүр томилон ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА