info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 01-р сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны

1 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 

 Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Аймгийн 5-р сургууль, 3-р сургууль, 15-р сургууль, 7-р цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Албаны “2021 оны дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөө”-г Аймгийн Засаг даргаар батлуулах ажлын хүрээнд босоо удирдлагатай байгууллагууд болох Гаалийн ерөнхий газрын ХШҮДАХэлтэс, Эрүүл мэндийн яамны ХШҮДАГазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХШҮДАГазар, Засгийн газрын хэрэг агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ХШҮГазар гэсэн байгууллагууд руу албан бичгээр хамтран ажиллах санал хүргүүлж, төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Мөн Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2020 оны 4 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийхээр ажиллаж байна.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт дотоод аудитыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан, дотоод аудитын дүгнэлтийг хүргүүлж ажиллалаа.

Албаны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын мэдээг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны газарт мэйлээр болон албан бичгээр хүргүүллээ.

Аймгийн  Засаг даргын дэргэдэх газар хэлтэс агентлагуудын болон сумдын Засаг даргын 2020 оны ажлын тайлан хэлэлцүүлэх хуралд  Албаны 2020 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, дүгнүүллээ.

Албаны дарга Д.Сайзмаа, Баян-өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй 2020-2024 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т 2021.01.13-ны өдөр гарын үсэг зурлаа.

Албаны Чанарын удирдлагын хорооноос ISO нэвтрүүлэх ажлын хүрээнд боловсруулсан 6 төрлийн журмуудыг нийт албан хаагчдад танилцуулж мэдээллээ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-т, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-ын дагуу албан тушаалын зэрэг дэв нэмэгдүүлэх саналыг Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, албаны 2021 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-т, албаны 2020 оны хэвлэмэл хуудасны зарцуулалтын тайланг Аймгийн Архивын тасагт, албаны нууцын ажилтны 2020 оны төлөвлөгөөний биелэлт болон нууцын хадгалалт, хамгаалалтын талаарх холбогдох мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт, албаны Авлигын эсрэг үйл ажиллгааны 2021 оны төлөвлөгөөг Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-т тус тус хүргүүлэн ажиллалаа.

    

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА