info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 6 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Жаргалант сумын ИТХ, Аймгийн 22-р цэцэрлэг, Унага цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт төлөвлөгөөт хяналт шалгалт, Монгол Улсын сангийн сайдын 2021 оны 06 сарын 14-ны өдрийн 05 дугаартай “Татварын ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт” хийх  нэгдсэн хяналт шалгалтын удирдамж болон Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Орхон аймгийн Татварын хэлтэсийн  2019, 2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 20 хоногт тус тус гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн 1-р сургууль, Эрүүл мэндийн газар,  Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг дуусган холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Албаны мэдээллийн санд бүртгэлтэй тогтоол шийдвэр, Монгол Улсын Засгийн 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын сангийн сайдын болон аймгийн Засаг даргын 2021 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг тус тус ханган  албаны 2021.06.04-ны өдрийн 111 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын тамгын газрын ХШҮДАХ-т хүргүүлсэн. Албаны албан хаагчид гүйцэтгэлийн тайлангийн эхний хагас жилийн биелэлтийг гаргаж, албаны даргаар үнэлүүлж дүгнүүллээ.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй агуулахаар ашиглагдаж байсан 6м2 өрөөг албаны удирдлагын санаачлага, албан хаагчдын хандив, өөрсдийн нөөц бололцоо, хүч хөдөлмөрөөр засаж тохижуулсан.

Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухай бүр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албаны нийт албан хаагчдын 10 хувь ээлжийн амралттай, 50  хувь нь ажлын байран дээр, 40 хувь нь цахимаар ажиллах зохицуулалтыг хийн, аймгийн Засаг даргын 2021.06.14-ны өдрийн А/234 захирамжаар баталсан 5 зарчмыг  баримтлан, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА