info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 01 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

“Үйлсбадрах”, “Анхны-Оч”, “Мөнхийн гэгээ”, “Нийцэл”, “Мөнхсүндрэл” Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Албаны “2022 оны дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөө”-г аймгийн Засаг даргаар батлуулах ажлын хүрээнд босоо удирдлагатай байгууллагууд болох Боловсролын яамны ХШҮДАГазар, Эрүүл мэндийн яамны ХШҮДАГазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХШҮДАГазар, ХХААХҮЯ-ны ХШҮДАГазар, БОАЖЯ-ны ХШҮДАГазар, Онцгой байдлын ерөнхий газрын ХШҮДАХэлтэс, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ХШҮДАХэлтсүүдэд албан бичгээр хамтран ажиллах санал хүргүүлж, төлөвлөгөөнд тусган ажиллалаа.

Мөн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны 4 дүгээр улирлын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэж байна.

Албаны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын мэдээг Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт албаны мэйлээр албажуулан хүргүүллээ.

Аймгийн  Засаг даргын дэргэдэх газар хэлтэс агентлагуудын болон сумдын Засаг даргын 2021 оны ажлын тайлан хэлэлцүүлэх хуралд  Албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа танилцуулж, дүгнүүллээ.

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-ын дагуу албан тушаалын зэрэг дэв нэмэгдүүлэх саналыг Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, албаны авлигын эсрэг үйл ажиллагааны 2021 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлтийг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст, албаны 2021 оны хэвлэмэл хуудасны зарцуулалтын тайлан, архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын талаарх мэдээлэл тайланг аймгийн Архивын тасагт, албаны нууцын ажилтны 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт, “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд хийсэн ажлын тайланг Баян-Өндөр сумын Засаг даргад  тус тус хүргүүлэн ажиллалаа.

Албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Тэгшжаргал Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", СХШУБайцаагч С.Идэрмөх "Алтан гадас" одонгоор  тус тус шагнагдлаа.

Аймгийн “Анхны Оч” ӨЭМТ-ийн захиргаанд санал тавин ажлын байран дээрээ урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтын III тунд 5 албан хаагч, IV тунд 2 албан хаагч хамрагдлаа.

Албаны нийт албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг 2022.01.20-ны өдөр зохион байгуулж, Захиргааны 3-р байрны гаднах өөрийн эзэмшлийн 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэлээ.

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА