info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 01 дүгээр сарын мэдээ

   Албаны  дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны төлөвлөгөөнд 61 байгууллагад  дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэхээр аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сарын байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэхээр аймгийн Засаг даргаар удирдамж батлуулж, удирдамжийн хүрээнд “Үйлсбадрах”, “Анхны-Оч”, “Мөнхийн гэгээ”, “Нийцэл”, “Мөнхсүндрэл”  зэрэг 5 байгууллагын 2021 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжилж байна.