info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 02 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

   Аймгийн “Үйлсбадрах”, Өрхийн эрүүл мэндийн төв, “Нийцэл” Өрхийн эрүүл мэндийн төв, 6 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг гүйцэтгэн, шалгалтын тайлан танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Засаг даргын баталсан 2022.02.15-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар Сууц өмчлөгчдийн холбооны Орхон салбар зөвлөл, Болор-17 СӨХ, Дэнж СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэн холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг хүргүүлэн ажиллалаа.

Мөн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төсвийн багцад хамаарах байгууллагуудын 2021 оны 4 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж гүйцэтгэн Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт, аймгийн Засаг дарга С.Батжаргалд, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргалд, ЗДТГ-ын СТСХ-д, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаярт, аймгийн Засаг даргын төсвийн багц дахь боловсролын байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын дүнг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт, соёл, урлагийн байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2021 оны дотоод аудитын нэгдсэн дүнг аймгийн Соёл, урлагийн газарт тус тус хүргүүллээ.

Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу аймгийн 4-р сургууль,        9-р цэцэрлэг, Мэндцэцэн ӨЭМТ-ийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг, Сангийн сайдын 2022.02.14-ны өдрийн СХШХ/01 дугаартай нэгдсэн удирдамжийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА