info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын 2022 оны 3 дугаар сарын мэдээ

 Аймгийн “Анхны Оч” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мөнхийн гэгээ” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мөнхсүндрэл” Өрхийн эрүүл мэндийн төв, “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төв, 4 дүгээр сургууль, 17 дугаар сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналтыг гүйцэтгэн, шалгалтын тайлан танилцуулгыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Мөн Сангийн сайдын 2022.02.14-ны өдрийн СХШХ/01 дугаартай нэгдсэн удирдамжийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэн, шалгалтын танилцуулгыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Боловсролын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус хүргүүлэн ажилласан.

Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хотын захирагчийн алба, аймгийн 17-р сургууль, 16-р цэцэрлэг, Музей, Учралтбаяр ӨЭМТ, Энхжихмандариваа ӨЭМТ-ийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт  санхүүгийн хяналт шалгалтыг ажлын 14-25 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА