info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“Ажлын байран дахь харилцаа, ёс зүй, стресс, түүнийг зохицуулах нь” сэдэвт сургалтын тайлан

Байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-өөс Албан бус боловсрол төвтэй хамтран 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Ажлын байран дахь харилцаа, ёс зүй, стресс, түүнийг зохицуулах нь” сэдэвт багц сургалтыг зохион байгууллаа.Сургалтаар ажлын байранд үүсдэг хүмүүс хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээ, стресс хэрхэн үүсдэг, түүний учир шалтгааныг олж шийдвэрлэх талаар ойлголт мэдээлэл өгч, албан хаагчдыг багаар ажиллуулан асуудлыг тодорхойлуулж, мэдлэгийг бататгасан чухал сургалт боллоо.