info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны үйл ажиллагааны тайлан

Нэг: Ерөнхий мэдээлэл             

 

Аймгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд системтэй оновчтой арга хандлагаар дотоод аудит, санхүүгийн хяналт хэрэгжүүлэх замаар төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хараат бус бодитой дүгнэлт гарган аймгийн удирдлагын засаглалын эрсдлийг бууруулах, хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгох албаны эрхэм зорилгын хүрээнд 2015 онд

- Аймгийн Засаг даргын санхүүгийн хяналт, дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, дотоод аудит, санхүүгийн хяналтын шинэ тогтолцоог төлөвшүүлэх ажлын эхлэлийг тавих.

- Санхүүгийн хяналт, дотоод аудитын дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дотоод аудит, санхүүгийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэн ажиллах.

- Байгууллагын хөрөнгө, санхүүгийн бааз суурийг бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг шинэ бүтэцэд дотоод үйл ажиллагааг нийцүүлэн өөрчлөн байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэх.

- Албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх чадавхжуулах тасралтгүй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэн дотоод аудитын мэргэшсэн ажилтан бий болох эх суурийг тавих гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны талаар

Байгууллагын энэ оны эхний зорилтын хүрээнд дотоод аудитын мэргэжлийн практикийн Олон улсын стандарт, дотоод аудитын дүрэм, гарын авлагын дагуу “САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫГ 2015-2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г байгууллагын түүхэн товчоо, байгууллагын зорилго, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын хамрах хүрээ, эрсдлийн үнэлгээ, санхүүгийн хяналт, дотоод аудитын аргачлал гэсэн дэд бүлэгтэйгээр 5 стратеги зорилт, 19 хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан аймгийн Засаг даргаар 3 дугаар сарын 10-нд батлуулж хэрэгжилтийг хангах шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна. .

Байгууллагын энэ жилийн 2 дахь зорилтын хүрээнд энэ онд  41 төсөвт байгууллага, 12 тусгай сан, 4 төрийн өмчит үйлдвэрийн газар, 8 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэсэн нийт 65 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн боловч Сангийн яамнаас Төсвийн тухай хуулийн 69.3 дах заалтын дагуу ТЕЗ-ийн төсвийн багцад хамаарах байгууллагуудад хяналт шалгалт хийх орон нутаг дахь бусад байгууллагуудад хяналт шалгалт хийхдээ дээд удирдлагын байгууллага, яам агентлагаас зөвшөөрөл авч хамтран ажиллах шаардлагатай гэсэн чиглэлийн дагуу 2015 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад орсон Боловсрол, соёлын газар, Прокурор, БОЭТ, ЭМГ, Аудитын газар, СХЗХэлтэс, Шүүх, Цагдаагийн газар, Эрдэнэт ДЦС, ЭБЦТС гэсэн байгууллагуудын яам агентлагийн дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний тасагтай зөвшилцөх бичиг явуулснаас Цагдаагийн газраас хамтран дотоод аудит явуулах санал ирж бусад байгууллагууд татгалзсан хариу ирүүлэх, хариу ирүүлээгүй зэргээс шалтгаалж 9 байгууллагын үйл ажиллагаанд хийх санхүүгийн хяналт шалгалт, мөн аймгийн Аудитын газраас 2014 оны аймгийн хөрөнгө оруулалтанд нэгдсэн аудит хийсэн тул аймгийн ОНХС, ОНХөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалтууд төлөвлөгөөнөөс хасагдаж төлөвлөгөөнд тодотгол орсон болно.

Үйл ажиллагааны тодотгосон төлөвлөгөөгөөр 2015 онд 34 төсөвт байгууллага, 10 тусгай сан, 2 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 8 төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэсэн нийт 54 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөж, гүйцэтгэлээр  51 төлөвлөгөөт шалгалтыг 100 хувь, 3 байгуулага /Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК, Аймгийн Төрийн сан/-д хийж буй төлөвлөгөөт шалгалт 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж  төлөвлөгөөний биелэлт 99,4 хувьтай байна. 

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Аймгийн Засаг дарга буюу удирдах дээд байгууллагын шийдвэр хүсэлтээр 4 байгууллага, 3 хөрөнгө оруулалтын ажил, хөтөлбөр арга хэмжээнд, бусад төсөвт байгууллагын хүсэлтээр 2 байгууллага 1 төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 10 төлөвлөгөөт бус  санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит гүйцэтгэсэн болно.

Тайлант хугацаанд 195 зөрчил илрүүлж 43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 46 заалт бүхий хугацаатай 36 албан шаардлага, 43 зөвлөмж хүргүүлэн, 63 нөхөн төлбөрийн акт тогтоон хариуцлага хүлээлгэн хэрэгжилтийг хангуулах хугацаа тавин ажиллаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 27,680.6 мянган төгрөгийн 60 нөхөн төлбөр ногдуулсан акт тогтоож, тайлант хугацаанд 16,968,6 мянган төгрөгийн 54 актын төлбөрийг орон нутгийн хүү торгуулын орлогын 210000952 тоот дансанд, 2 актын төлбөрийг 1,083.1 мянган төгргөгийг тухайн байгууллагад барагдуулж, актын биелэлт тооны хувьд  93 хувь, мөнгөн дүнгийн хувьд 65 хувьтай гарч байна.

Төлөвлөгөөт бус шалгалтаар 371,0 мянган төгрөгийн 3 нөхөн төлбөр ногдуулсан акт тогтоож, тайлант хугацаанд 371,0 мянган төгрөгийн 3 актын төлбөрийг 100 хувь орон нутгийн хүү торгуулын орлогын 210000952 тоот дансанд барагдуулсан байна. 

Хугацаа болоогүй 6,091.6  мянган төгрөгийн 3 актын, хугацаа хэтэрсэн болон дутуу барагдуулсан 3,507.3 мянган төгрөгийн 8 актын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Нөхөн төлбөрийн актын зөрчлийн ангилалын мэдээ

Төлбөр зөрчлийн ангилал

Нөхөн төлбөрийн актын дүн /мян.төг/

эзлэх хувь

тоо хэмжээ /удаа/

Албан татвар, төлбөр, хураамжийг дутуу ногдуулсан

784.9

2.8

8

Түрээсийн төлбөрийг дутуу ногдуулсан

8,775.4

31.3

2

ЭМД,НДШ хураамжийг дутуу ногдуулсан

1,429.1

5.1

5

Төрийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулж зээлдүүлсэн

160.0

0.6

1

Төсвийн хөрөнгө мөнгийгЗориулалт бусаар зарцуулсан

1,422.2

5.1

6

Хандивлаж ивээн тэтгэсэн, их хэмжээгээр олгосон шагнал бэлэг дурсгал

668.3

2.4

2

Үндсэн баримтгүй зарцуулсан болон данс бүртгэлд тусгаагүй

6,105.7

21.8

12

Дутуу болон илүү олгосон цалин хөлс, нөхвөр

7,275.3

26.0

22

Ашиглаж дутагдуулсан хөрөнгө

1,400.7

5.0

5

Дүн

28,021.6

100.0

63

 

Өнгөрсөн онд МХГ-аас тус алба тусгаарлан тайлан гаргасан 11 дүгээр сарын 1-ны дүнгээр 4,829.6 мянган төгрөгийн 8 байгууллагад холбогдох нөхөн төлбөрийн 8 акт манай албанд шилжиж ирснийг баталгаажуулж өмнөх оны үлдэгдлээр бүртгэсэн болно. Тайлант хугацаанд өмнөх оны үлдэгдэл актаас 5 байгууллагад холбогдох 4215,6 мянган төгрөгийн 5 акт 100 хувь биелсэн бөгөөд ХГБХХэлтэст хариуцуулсан 1058.1 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн актын 871,8 мянган төгрөгийн төлбөр барагдаж  186,3 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин 4-р цэцэрлэг, Онцгой байдлын газарт хариуцуулсан 405.9 мянган төгрөгийн 2 акт хугацаа хэтэрсэн тул Шүүхийн байгууллагад шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа боловч санхүүгийн хяналтын улсын байцаагчийн эрх олгогдоогүй тул асуудлыг хойшлуулсан болно.

 

Хууль тогтоомж, дүрэм журам, стандартын төсөлд санал өгөх, чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

-       Жолоочийн даатгалын санд орлого дутуу төвлөрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг “Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх” журмын 3.1 –дэх зүйлд Төсвийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заасан боловч Төсвийн хуулинд орлогыг төвлөрүүлээгүй тохиолдолд ногдуулах хариуцлагын зүйл заалт байхгүй байна. Иймд төсвийн хуулинд аливаа орлогыг дутуу төвлөрүүлсэн этгээдэд хариуцлага тооцох хуулийн зүйл заалтыг оруулах шаардлагатай талаар

-       Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг судлан тус журмыг боловсронгуй болгох 2 саналыг Сангийн яамны ТХЭУГазарт хүргүүллээ.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

Шилэн дансны тухай хууль 2015-01-01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МУ-ын Засгийн газрын 2015-03-02-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар Шилэн дансны хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан тайланг улирал тутам гаргаж Сангийн яаманд хүргүүлж байхыг ТЕЗ нарт даалгасны дагуу ТЕЗахирагчийн буюу аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагын шилэн дансны хэрэгжилтийн 1, 2, 3-р улирлын тайланг  төсөвт байгууллага, тусгай сан, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудаас авч нэгтгэн Сангийн яаманд заасан хугацаанд цахимаар болон тайлангаар хүргүүлсэн бөгөөд шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тайлан гаргалт аймгийн хэмжээнд 100.0 хувьтай хэрэгжиж байна.

Шилэн дансны улирлын тайлан мэдээний дүн:

Байгууллагын нэр

нийт тоо

1-р улиралд тайлан өгсөн

2-р улиралд тайлан өгсөн

3-р улиралд тайлан өгсөн

тоо

хувь

тоо

хувь

тоо

хувь

Орон нутгийн төсөвт байгууллага

16

16

100%

16

100%

16

100%

Тусгай сангууд

10

7

70%

10

100%

10

100%

ОНӨҮГ

5

5

100%

5

100%

5

100%

Тусгай шилжүүлэгийн төсөвт байгууллага

49

49

100%

49

100%

49

100%

 

80

77

96%

80

100%

80

100%

 

Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын баталсан “Аймгийн төрийн байгууллагын төсөв санхүү, худалдан авах ажиллагаанд шилэн дансны хууль, журмын хэрэгжилтийг шалгах”  удирдамжын дагуу 2015 оны 06 сарын 08-наас 25-ны хооронд хяналт шалгалтыг явуулсан. Үзлэг шалгалтын явцад байгууллагын дарга, нягтлан бодогчдын шилэн дансны хуулийн  хэрэгжилтийн талаарх үүрэг хариуцлагын байдлыг дүгнэн байгууллагын дарга, нягтлан бодогчид холбогдох хууль, журмыг тайлбарлан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн.

Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 65 төсөвт байгууллага, 10 тусгай сан болон 5 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,  төсвөөс санхүүжих хөтөлбөр арга хэмжээний 3 дансны мэдээллийг www.shilendans.gov.mn цахим хуудсанд тавигдсан байдлыг үнэлэхэд дараах дүнтэй гарсан.

Төсвийн байгууллагууд мэдээлэх шаардлагатай үзүүлэлтээс цахим хуудсанд мэдээлсэн байдлыг дунджаар авч үзвэл байгууллагын үйл ажиллагаатай холбоотой-9%, төсөв санхүүтэй холбоотой-60%, худалдан авалт, тендертэй холбоотой-9%, санхүүгийн тайлан, хяналт шалгалттай холбоотой мэдээллийн 10%-ийг мэдээлсэн.

 Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан мэдээлэх шаардлагатай үзүүлэлтээс цахим хуудсанд мэдээлсэн байдлыг дунджаар авч үзвэл төсөв санхүүгийн мэдээллийг 72%-тай, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг 89%-тай тендер худалдан авалттай холбоотой мэдээллийг 75%-тай, санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг 30%-тай мэдээлсэн гэсэн дүн 2-р улирлын байдлаар гарсан болно.

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь нэгдсэн цахим хуудсанд орох эрх үүсээгүй мөн байгууллагын цахим хуудас тогтвортой ажиллаж мэдээллээ тухай бүр шинэчлэх ажиллагаа дутмаг байгаагаас “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байсан тул Сангийн яаманд хандан Шилэн дансанд мэдээлэл тавих эрхээ нээлгүүлэх шаардлага тавьж ажилласан болно.

Мөн Засгийн газрын 2015 оны 9-р сарын 24-ны 51-р хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд аймгийн Засаг даргын төсвийн багцын төрийн байгууллага, тусгай сангууд, орон нутгийн өмчит 80 байгууллагын 3-р улирлын шилэн дансны тайланд дотоод аудитын шалгалтыг явуулсан.

Дотоод аудитын шалгалтыг Сангийн яамнаас баталсан шилэнд дансанд мэдээлэл байршуулах маягтын дагуу төрийн байгууллагуудаас гаргаж ирүүлсэн тайлан болон тухайн байгууллагын shilendans.gov.mn цахим хуудсанд байрлуулсан мэдээлэл, төрийн сан дахь харилцах дансны гүйлгээг зэрэгт үндэслэн байршуулсан мэдээллийг тулган баталгаажуулах аргачлалаар гүйцэтгэсэн.

Аудитын тайлангийн дүнтэй холбогдуулан төсвийн байгууллагуудад 3-р улирлын байдлаар www.shilendans.gov.mn сайтад тухайн байгууллагын байршуулаагүй байгаа мэдээллийн зөрчлийг заалт тус бүрээр гарган тухайн байгууллагуудад албан тоотоор хүргүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн төсвийн байгууллагын 70 орчим нягтлан бодогчдын дунд 2015 оны 11 сарын 19-20-ны хооронд Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, баримт бичгийг pdf форматад хөрвүүлэх хэрэглээний программ хэрхэн ашиглах сэдвээр сургалтанд зохион байгуулан шилэн дансанд мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, иж бүрэн байршуулах талаар шаардлага тавин ажиллаж тодорхой ахиц дэвшил гарч эхэлж байна.

          Дотоод аудитын тайлангийн дүнгээр шилэн дансны хуулийг хангалтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа 13 байгууллагын удирдлагад Шилэн дансны хуульд заасан хариуцлагын арга хэмжээ тооцох саналыг аймгийн Засаг даргад гаргасан бөгөөд Засаг даргаас энэ удаад арга хэмжээ тооцох асуудлыг хойшлуулж харин зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай анхааруулсан албан тоотыг дээрх байгууллагуудад хүргүүлсэн болно.

 

Албаны бүтэц зохион байгуулалтын талаар:

            Байгууллагын хөрөнгө, санхүүгийн бааз суурийг бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг шинэ бүтэцэд дотоод үйл ажиллагааг нийцүүлэн өөрчлөн байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрэм, бүтэц орон тоог аймгийн Засаг даргын 2014 оны А/612 дугаар захирамжаар баталсан бөгөөд албаны дарга, улсын ахлах байцаагч -1, албаны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч -1, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч – 4, аудитор -1, хуулийн зөвлөх, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн -1, нарийн бичгийн дарга, нярав -1, нягтлан бодогч гэрээгээр гэсэн нийт 9.5 албан хаагчтай байхаар бүтэц зохион байгуулалт хийсэн.

Сангийн яамны хянасан орон тоо төсвөөр 6 албан хаагчийн орон тоотой ажиллахаар улсын төсөвт албан хаагчын орон тоо батлагдсан бөгөөд аймгийн ИТХ-ын 2015 оны 2 дугаар сарын 26-ны ээлжит бус хуралдааны 1 дүгээр тогтоолоор аймгийн дотоод аудитын албанд ажиллаж байсан 2 албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэн 8 албан хаагчийн орон тоотойгоор албаны төсөв батлагдсан. Одоогийн байдлаар 2 улсын байцаагч хүүхэд асрах хуульд заасан чөлөөтэй байгаа тул түр орон тоогоор 2 ажилтан ажиллуулж нийт 8 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны А/587 дугаар захирамжаар аймгийн Дотоод аудитын албыг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба гэж өөрчлөн байгуулж, аймгийн Тээвэр авто замын газар татан буугдсан тул тус газрын байрлаж байсан Захиргааны III байранд 4 өрөө тасалгааг манай албанд 4 дүгээр сарын 1-ээс эхлэн шилжүүлэн албан байрны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.  

Албаны 2015 оны үйл ажиллагааны төсвийн төслийг 137.2 сая төгрөгөөр төлөвлөсөн боловч улсын төсвөөс 69.9 сая төгрөгийн төсөв батлагдсан. Аймгийн ИТХ-ын 2015 оны 2 дугаар сарын 26-ны ээлжит бус хуралдааны 1 дүгээр тогтоолоор албаны үйл ажиллагааны санхүүжилтэнд 32.9 сая төгрөгийн төсөв нэмж 102.8 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Албан байртай болсонтой холбогдуулан аймгийн ИТХ-ын 6 дугаар сарын 11 –ны өдрийн ээлжит XX хуралдаанаар албан конторын ашиглалтын зардал, бусад урсгал зардлуудад нэмж 17.5 сая төгрөгийн төсвийн тодотгол батлуулсан.

Байгууллагын хөрөнгө санхүүгийн бааз суурийг бэхжүүлэх зорилгоор аймгийн 2015 оны хөрөнгө оруулалтын төсөвт тусгуулахаар тавилга эд хогшил -10.0 сая, тоног төхөөрөмж -10.0 сая, авто машин -35.0 сая нийт 55.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв боловсруулан хүргүүлж, улмаар Аймгийн ИТХ-ын 2 дугаар сарын 26-ны Ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө оруулалтын ажил” –д манай байгууллагын тавилга, тоног төхөөрөмж шинэчлэх зардалд 10.0 сая төгрөг, АИТХ-ын 6 дугаар сарын 11-ны хуралдаанаар Эрдэнэт сангаас зарцуулах хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад манай албанд техник тоног төхөөрөмж худалдан авах зардалд нэмж 20.0 сая төгрөгийн төсөв батлагдсан.

Батлагдсан төсвөөр тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтийг Аймгийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлэн Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг баримтлан эхний батлагдсан төсвөөр шууд гэрээ байгуулах аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулан БСБ люкс мебель ХХК-иас 10.0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж бэлтгэн хүлээн авсан болно. Харин 20.0 сая төгрөгийн  төсвөөр худалдан авах техник тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг бэлтгэн ХАААлбанд албаны даргын 2015 оны 61 тоот албан бичгээр хүргүүлэн харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулан “Эрдэнэт чансаа” ХХК-наас 20,0 сая төгрөгийн машин тоног  төхөөрөмж хүлээн авсан.

Төсвийн  тодотголоор батлуулсан урсгал засвар тавилга эд хогшлын зардалд нийт 9,5 сая төгрөг батлагдсан бөгөөд ТБОНӨБАҮХА тухай хуулийн дагуу Зэвсэгт хүсний 110-р ангитай албаны байрны засвар хаалга солих ажлыг 8,5 сая төгрөгт багтаан хийлгэхээр шууд худалдан авах гэрээ байгуулан 2015 он 07 сарын 9-нөөс 23-ны хооронд ажлын хүлээн авч санхүүжилтыг олгосон.

 

Байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан 7 журмыг боловсруулан даргын тушаалаар баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Үүнд:

Хөдөлмөрийн дотоод журам, Албан хаагчдын цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих журам, Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, биелэлт тайлагнахад албан хаагчдын мөрдөх түр журам, Баримт бичиг нягтлан шалгах журам, Өмч хамгаалах зөвлөлийн ажиллаж журам, Архивын дүрэм, НББ-ын бодлогын баримт бичиг

Архивын улсын үзлэг манай аймагт 2015 он 09  сарын 16-23-ны хооронд ирэх болсонтой холбогдуулан удирдамжид заасны дагуу дараах 4 үзүүлэлтийн заалт бүрээр шалгалтанд бэлтгэж тайланг АЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд үзлэгийн дүнгээр 72 хувийн биелэлттэй дүгнэгдсэн болно

 

Аудитор, улсын байцаагчдын сургалтын талаар:

Албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх чадавхжуулах тасралтгүй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэн дотоод аудитын мэргэшсэн ажилтан бий болох эх суурийг тавих гэсэн зорилтыг хэрэгжилтийг хангах үүднээс дараах ажил зохион байгуулан ажиллаж байна.

ТЕЗ-ийн дотоод аудитын албаны аудитор, улсын байцаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтын хөтөлбөрийг байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан 2015-2017 онд 4 чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр боловсрууллаа. Үүнд

  1. Аудитор, санхүүгийн хяналтын улсын байцаагчдын чадавхи мэргэжлийн ур дүйг дээшлүүлэх, сайжруулах чиглэлээр авах гадаад арга хэмжээ
  2. Аудитор, санхүүгийн хяналтын улсын байцаагчдын чадавхи мэргэжлийн ур дүйг дээшлүүлэх, сайжруулах чиглэлээр авах дотоод арга хэмжээ
  3. Байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх чиглэлээр
  4. Байгууллагын санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын чиглэлээр сургагч багш бэлтгэх

Энэ оны сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дараах 17 сургалтуудад давхардсан тоогоор 51 аудитор, санхүүгийн хяналтын улсын байцаагчдыг хамрууллаа.

 

-       Сангийн яамнаас 2014 оны 12-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Шилэн дансны хуулийн хэрэгжилт”-ийн талаарх сургалтад албаны 8 албан хаагч, 

-       Авлигалтай тэмцэх газраас  2015 оны 01-р сарын 08-ны өдөр зохион байгуулсан “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай” сургалтанд Төрийн захиргааны 6 албан хаагч хамрагдсан.

-       Албаны дарга 2015-04-14-17-ны хооронд Сангийн яамнаас зохион байгуулах “Төсвийн хэрэгжилт, хяналт, хариуцлага” сэдвийн хүрээнд зохион байгуулах зөвөлгөөнд оролцлоо.

-       2015 оны 03 сарын 17-ны өдөр Сангийн яамнаас зохион байгуулсан Орон нутгийн төсөвлөлтийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх сургалт семинарт 5 албан хаагч,

-       ММНБИ-ээс зохион байгуулсан Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалтад албаны дарга Ц.Алтанхуяг, Мэргэшсэн нягтлан бодогчийн тасралтгүй боловсролын сургалтад СХУБ Д.Цэрэннадид, Д.Эрдэнэчимэг, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтанд СХУБ Б.Баасансүрэн, Ц.Тэгшжаргал,

-       Архив бичиг хэргийн 45 хоногийн сургалтанд нарийн бичиг Н.Болор-Эрдэнэ,

-       Орхон аймгийн төсвийн нягтлан бодогчдын холбооноос 2015-04-17-нд зохион байгуулсан сургалтанд нягтлан бодогч Н.Рэнчинханд

-       Төрийн албаны зөвлөлөөс 2015-04-10-нд зохион байгуулсан “Төрийн алба, төрийн албаны ёс зүй” сэдэвт сургалтанд аудитор Н.Рэнчинханд,

-       2015-05-18-нд зохион байгуулсан “Манлайлах ур чадвар” сэдэвт сургалтанд албаны 4 төрийн жинхэнэ албан хаагч

-       Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газар болон Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан “Кибер сургуулилт Эрдэнэт-2015”  сургалтанд аудитор Н.Рэнчинханд хамрагдлаа.

-       Авлигалтай тэмцэх газраас 2015 оны 10 сарын 01-ны өдөр ХАСХОМ мэдүүлэг гаргагчдад сургалт явуулж түүнд албаны 5 төрийн захиргааны албан хаагч,

-       -МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан Монгол хэлний их тайлбар толь, Төсвийн тухай хууль болон шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх зөвөлгөөнд албаны 6 албан хаагч,

-       -Аймгийн Төсвийн Нягтлан бодогчдын холбооноос 2015 оны 11 сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан УСНББОУС болон НББ тухай хууль, Аудитын тухай хуулийн өөрчлөлтийн талаар хийсэн сургалтанд албаны ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд,

-       -Тагнуулын Ерөнхий газраас 2015 оны 11 сарын 25-нд зохион байгуулсан “Төрийн нууцын тухай хууль тогтоомж” сургалтанд албаны ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд,

-       -Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 11 сарын 27-ны өдөр зохион байгуулсан Төрийн албаны эрхзүйн шинэтгэл зарим асуудлууд сэдэвт сургалтанд албаны 5 албан хаагч оролцлоо.

 

Бусад мэдээлэл

            Тайлант хугацаанд бусад байгууллагаас 69 албан бичиг ирснээс хариу хүргүүлэх шаадлагагүй 57, хариу хүргүүлсэн 12, хугацаа болоогүй буюу хариу хүргүүлэх албан бичиг байхгүй байна. Бусад төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагад  122 албан бичиг хүргүүлснээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 99 албан бичиг, бусад нь байгууллагын албан хаагчдын цалин болон бусад тодорхойлолт бичсэн албан бичиг хүргүүлсэн байна.

 

            Албаны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ бэлтгэн, хянаж холбогдох 4 байгууллагад 22 удаагийн тайлан, мэдээг хүргүүлж ажилласан байна. Үүнд:

  • Албаны ХАСХОМ гаргах албан тушаалтны судалгааг гаргаж албаны даргаар хянуулж батлуулан 2015 оны 01 сарын 05-нд Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
  • Албаны 2015 оны төсөв, хөрөнгө оруулалтын саналыг албаны даргад хянуулж батлуулан 2015 оны 02-р сарын 24-ны өдөр Аймгийн Засаг даргад албан тоотоор хүргүүлсэн.
  • Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас цахимаар ирсэн судалгааг санхүүгийн хяналтын 4 байцаагч, 2 аудитор, албаны дарга гарган нэгдсэн мэдээг албаны даргад танилцуулан цахимаар хүргүүлсэн.
  • Албаны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан тодотгосон төсөв, хөрөнгө оруулалтын саналыг албаны даргаар хянуулж СТСХэлтэст 2015-05-05-нд хүргүүлсэн.
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн Салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох зорилтын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитор, хяналт шалгалтын улсын байцаагчдыг сургаж, мэргэшүүлэх арга хэмжээний биелэлтийг 2015-06-26-нд аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний тасагт хүргүүллээ.
  • МУ-ын Засгийн газрын 2015-03-02-ны өдрийн хуралдаанаар Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан тайланг улирал тутам гаргаж Сангийн яаманд хүргүүлж байхыг ТЕЗ нарт даалгасны дагуу ТЕЗахирагчийн төсвийн багцад хамаарах байгууллагын шилэн дансны хэрэгжилтийн 1, 2, 3-р улирлын тайланг  авч нэгтгэн албаны даргаар хянуулж Сангийн яаманд цахимаар болон цаасаар
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитор, хяналт шалгалтын улсын байцаагчдыг сургаж, мэргэшүүлнэ” гэсэн заалтын хэрэгжилтийн тайланг АЗДТГ-т
  •  Сангийн яамны ТХЭУГазраас улиралд бүр тоон тайлан, хагас бүтэн жилээр бичмэл тайланг ирүүлж байх тухай цахим хаягаар мэдэгдсэний дагуу улирлын тоон тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 2015-04-03-нд, 2015-06-26-нд, 2015-10-05-нд цахимаар болон цаасаар Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн
  • 2015 оны 09 сарын 11-нд Аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга, хариуцлагыг сайжруулах талаар 2013-2017 онд баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний заалтын хэрэгжилтийг
  • АЗДТГ-т 2015 оны 09 сарын 28-нд Архивын улсын үзлэгтэй холбогдуулан бэлтгэл ажлын комисс гарган ажиллуулж бэлтгэл ажлын төлөвлөгөө хийгдсэн ажлын тайлан зааврын дагуу үзүүлэлтүүдийг үнэлсэн байдлаа тайлангаар
  • Аймгийн Цагдаагийн газраас ирсэн албан бичгийн дагуу Гамшиг ослын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, иргэд, ААН байгууллагын эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг зохион байгуулахад шаардагдах байгууллагын схем зураг, байгууллагын танилцуулга, ажилчдын судалгааг маягтын дагуу гаргаж хүргүүлсэн.
  • АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”ийн 2015 оны хагас, бүтэн жилийн биелэлтийг
  • “Аймгийн ИТХ-ын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх,хариуцлагыг дээшлүүлэх жил” –ийн хүрээнд 2015 оны 06 сарын 30-нд зохион байгуулсан ажлын төлөвлөгөөний хагас бүтэн жилийн биелэлтийг
  • 2015 оны 07 сарын 09-ны өдөр аймгийн СТСХ-т байгууллагын 2016 оны төсвийн төсөл 2017-2018 оны төсвийн төслийг
  • Аймгийн Засаг даргын дэргэдэх Хууль зүйн хэлтэст 2015 оны 11 сарын 09-ны өдөр байгуулагын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайланг
  • 2015 оны 11 сарын 17-ны өдөр аймгийн Засаг Даргын 2013 оны А/619 дүгээр захирамжаар баталсан Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг хүргүүлсэн.
  • Сангийн Яамны төсвийн хяналт,эрсдлийн удирдлагын газарт 2015 оны 11 сарын 17-ны өдөр байгууллагын 2016 онд хийх хяналт шалгалтад хамрагдах байгуулллага,обьектын нэрсийн жагсаалтыг
  • Аймгийн Засаг Даргын Тамгын газарт 2015 оны 11 сарын 25-ны өдөр байгууллагын 2015 оны Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийн тайланг  тус тус хүргүүлсэн

 

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай хүргэх үүднээс www.erdenet.mn цахим сайтад байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, зорилго, бүтэц зохион байгуулалт, албан хаагчдын ажлын өрөө, албаны утасны дугаарыг байршуулсан. Мөн сар бүр санхүүгийн болон дотоод аудитын хяналт шалгалтын тайлан мэдээг оруулж байна. Жилийн эцсийн байдлаар 46 хяналт шалгалт, дотоод аудитын тайлан мэдээлэл нийтлэгдсэн байна. Нийтлэгдсэн мэдээлэлд хандсан хэрэглэгч буюу хандалтын тоо 5024 – д хүрсэн байна.

 

Байгууллагын хэмжээнд 2015 онд нийт 25 өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авч, 100% шийдвэрлэн ажилласан байна.

“Аймгийн иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 төв”-өөр дамжуулан иргэдээс манай албаны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар 2  гомдол ирүүлж, тэдгээрийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгсөн. Үүнд: Эцэг эхийн гомдлын дагуу аймгийн 4-р цэцэрлэгийн хүнсний материал зарцуулалт, тайлагналд санхүүгийн хяналт шалгалт хийж тайланг аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичигт хүргүүлсэн. Мөн Эрдэнэт-Ус ДТС компанитай холбоотой Говил тосгоны 48 айлын орон сууцны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийж СӨХолбоо байгуулаагүй байхад хураамж авсан асуудлыг шалгаж зөрчил арилгуулах албан шаардлага өгч гомдлыг шийдвэрлэсэн байна.

Иргэд болон албан хаагчдаас 23 санал, өргөдөл гомдол ирсэн бөгөөд ажилд орох 5, ажлаас чөлөөлөгдөх 5, цалингийн урьдчилгаа хүссэн 9, сургалтын төлбөр төлүүлэх хүсэлт гаргасан 2, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тэтгэмж хүссэн 2 өргөдөл ирсэнийг бүрэн шийдвэрлэсэн байна.   

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт болон дотоод аудит хийхэд баримтлах хууль тогтоомж батлагдаагүй эрх зүйн орчин төдийлөн сайн бүрэлдээгүйн улмаас үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа тул тусгайлан санал боловсруулж Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлын газраар дамжуулан Засгийн газарт санал хүргүүлсэн.

            Нийт байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн үйл ажиллагааны 6 зорилтын дагуу 23 хөтөлбөр, 82 арга хэмжээний хэрэгжилт 96.0 хувьтай, дотоод үйл ажиллагааны 7 хөтөлбөрийн 15 арга хэмжээний хэрэгжилт 91.3 хувьтай биелсэн дүнтэй 2015 оны жилийн ажлыг тайлагнаж байна.                                 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

 

АЛБАНЫ  ДАРГА                                                    Ц.АЛТАНХУЯГ

 

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                         Н.РЭНЧИНХАНД