info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Мэндчилгээ


 

 

Манай албаны цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Та манай албаны цахим хуудсанд хандсанаар Орхон аймгийн Засаг даргын дотоод аудитын албаны үндсэн үйл ажиллагаа, гүйцэтгэсэн аудитын мэдээлэл, төсөв санхүүгийн холбогдолтой шинээр батлагдсан хууль, тогтоомжийн талаар хийсэн сургалт, зөвлөгөө болон  санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавартай танилцаж, дотоод аудитын цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой бөгөөд мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх боломжоор хангагдана гэдэгт итгэлтэй байна.

Манай алба нь аймгийн Засаг даргын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон орон нутгийн тусгай сан, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд 2014 оны эцсээс эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх биеэ даасан агентлагийн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж ирлээ.

Манай цахим хуудсанд зочилсон та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга