info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Зарлал

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас боловсронгуй болж Шилэн дансны 2016 оны II улирлын тайланг цаасаар хүлээж авахгүй болсон бөгөөд өөрийн байгууллагын улирлын тайлан мэдээг Төсвийн төвлөрүүлэн захирагч болон, Төсвийн ерөнхийлөн захирагчид илгээхдээ байгууллагын админ эрхээр орж “ТАЙЛАН ИЛГЭЭХ” цэсийг ашиглах болсныг мэдэгдье.  Уг цэсийг ашиглан шилэн дансны улирлын тайлан мэдээг Төсвийн төвлөрүүлэн захирагч болон, Төсвийн ерөнхийлөн захирагчид илгээхээс өмнө дараах зүйлсийг сайтар нягтлан тайланг илгээх шаардлагатай байна. Үүнд:
1.    Байгууллагын 2016 оны эхний хагас жилийн буюу 1-6 сар, 1, 2-р улирал, бүтэн жилээр хуулийн хугацаа нь болсон мэдээллээ нэгдсэн цахим хуудсанд бүрэн байршуулсан байх шаардлагатай. /Жишээ нь: Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлт гэсэн хэсэгт мэдээллийг е-хуулганаас татаж өөрийн тухайн сарын төсвийн хуваарь, жилийн батлагдсан төсөвтэй тулгаж сар бүр мэдээллэх, Батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт мэдээллийг өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран сар бүр маягтын дагуу үнэн зөв оруулах,  Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр гэсэн талбарт хөрөнгө мөнгө зарцуулсан аливаа шийдвэрүүдийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсан дахь маягтын дагуу шивж мөр бүрт тухайн шийдвэрийг PDF файлаар оруулах…г.м /
2.    Байршуулсан мэдээллээ үнэн зөв эсэхийг сайтар хянах нь зүйтэй. Мэдээлэл байршуулахдаа “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”-г мөрдсөн эсэхээ нягтлах шаардлагатай. Хэрэв мэдээллээ зааварчилгааны дагуу оруулаагүй бол тайлан мэдээ үнэн зөв нэгтгэгдэхгүй болохыг анхаарна уу.
Мэдээллээ үнэн зөв, иж бүрэн оруулсан гэж үзвэл Шилэн дансны улирлын тайланг 2016 оны 08 сарын 01-ны дотор илгээнэ. “ТАЙЛАН ИЛГЭЭХ” цэс дээр дарж он, улирлыг сонгож “ТАЙЛАН ТАТАХ” гэсэн сонголтыг дарж тайланг татсаны дараа “ТАЙЛАН ИЛГЭЭХ” товчийг дарж илгээнэ. Энэ хугацаанд админд ирсэн захиа бүрийг байнга шалгаж Сангийн яам болон манай байгууллагаас өгсөн зааварчилгааг тухай бүр ханган ажиллах шаардлагатай. Шилэн дансны улирлын тайлан мэдээтэй холбоотой асуудлаар ахлах мэргэжилтэн Н.Рэнчинхандтай 70359856, 99176244 утсаар холбогдоно уу.
Жич: “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”-г нийт нягтлан бодогчдод манай байгууллагаас сургалт хийж зааварчилгаа өгсөн бөгөөд зааварчилгааг бүрэн эхээр нь татан авахыг хүсвэл www.erdenet.mn цахим хуудасны “ИЛ ТОД БАЙДАЛ” талбараас үйл ажиллагааны ил тод байдлаас мөн манай байгууллагын www.sankhuu.orkhon.gov.mn цахим хуудасны талбараас татаж авна уу.