info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Аймгийн Дотоод аудитын хорооны хурал боллоо

      Дотоод аудитын хороо нь дотоод аудитын нэгжийн дотоод аудитын үйл ажиллагааны 3-н жилийн болон тухайн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх, дотоод аудитын жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцах, дотоод аудит болон хөндлөнгийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөгөө өгөх, дотоод аудитын нэгж болон аудит хийлгэсэн байгууллага, нэгжийн хооронд маргаан үүсвэл түүнийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх, дотоод аудитор ̧ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан бол түүнийг хэлэлцэж холбогдох хуулийн дагуу зохих шийдвэр гаргах, Санхүүгийн хяналт, аудитын албанд тухайлсан аудит явуулах үүрэг өгөх чиг үүрэгтэй бөгөөд тус хорооны даргаар аймгийн Засаг дарга,  гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга, хууль зүйн хэлтсийн дарга, МУИС-ын Орхон сургуулийн багш Л.Баасандорж, нарийн бичгийн даргаар СХААлбаны дарга ажилладаг. 2016 оны 08 сарын 19-нд хорооны анхдугаар хурал болж  дараах 4 асуудлаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

“Дотоод аудитын хорооны хурлын дэг батлах тухай”,  
“Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүнгийн мэдээ, акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн байдал”, 
“Төсвийн ерөнхийлөн захирагчийн Шилэн дансны 2-р улирлын тайлангийн аудитын дүн”, 
“ӨХГ-ын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудитын тайлан”