info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

“Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны төвийн бүсийн сургалт” 2016 оны 11дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт боллоо

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Япон улсын JICA төслөөс хамтран зохион байгуулсан “Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны бүсийн сургалт” 2016 оны 11дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт болж төвийн бүсийн Архангай, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхөнгай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитын  албаны нийт 40 орчим ажилтан оролцов.

 

Сургалтын үеэр Дотоод аудитын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлууд, Орон нутагт Санхүүгийн хяналт, дотоод аудит явуулахад илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудал, Дотоод аудитын дүрмийн өөрчлөлтийн талаарх тайлбарын талаар Сангийн яамын ТХЭУГ-ын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлуудын талаар тус газрын  мэргэжилтэн Б.Батзориг, Дотоод аудитын Олон улсын стандарт-1, 2 талаар мэргэжилтэн Х.Дэлгэрмаа, Дотоод аудитын гарын авлага хэрэглээний  талаар мэргэжилтэн Т.Мөнхгэрэл, Жайка төслийн  хүрээнд боловсруулж буй дотоод аудитын ерөнхий гарын авлага, дадлага ажил, тайлбар, аудитын ажлын баримт боловсруулах, RCM, сорил, тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийн тухайд Япон улсын  JICA төслийн  зөвлөх Манабэ, Таниваки,орчуулагч  х.Болормаа, н.Мандуул нар, ОУ-ын дотоод аудиторуудын институтийн Монгол дахь салбар болон дотоод аудиторын зэрэг дэвийн талаар дотоод аудитын удирдах зөвлөлийн гишүүн Д.Нацагдорж, “Орон нутгийн дотоод аудитын хөгжил нөхцөл байдал, тулгамдсан асуудал”-уудын талаар  Сэлэнгэ аймгийн СХАА-ны дарга Б.Дархижав, Орхон аймгийн СХАА-ны дарга Ц.Алтанхуяг нар талаар илтгэл тавьж сургалтыг зохион байгуулав.

 

Уг зөвөлгөөнд манай аймгийн СХААлбаны дарга Ц.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Цэрэннадмид, Ц.Тэгшжаргал, Б.Баасансүрэн, О.Болормаа, дотоод аудитор Т.Энхзаяа, Ч.Энхтуяа, Нягтлан бодогч О.Гэрэлээ, ЗДТГ-ын ХШҮДАХ-ын мэргэжилтэн Ж.Баасансүрэн, Төрийн сангийн дотоод аудитор Л.Галсансайнхувьт нар оролцов.