info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийн 2016 оны 4-р улирлын тайланд хийсэн дотоод аудитын тайлангийн товч мэдээлэл

Аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 25-ний өдрийн батлагдсан  удирдамжийн дагуу 2017 оны 01 сарын 25-аас ажлын 25 хоногт аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудын Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэлээ.

 Аудитын зорилго: Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ТЕЗахирагч бөгөөд Орхон аймгийн Засаг даргын хамрах хүрээний байгууллагуудын Шилэн дансны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд энэхүү аудитын зорилго оршиж байлаа.

Аудитын цар хүрээ: Орон нутгийн өмчит төсөвт байгууллага-66, орон нутийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-4, орон нутгийн өмчит хувьцаат компани-1, орон нутгийн тусгай сан-5 гэсэн нийт 76 байгууллага, тусгай сангуудын 2016 оны 4-р улирлын төсөв санхүүгийн гүйцэтгэлийн мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан байдалд дотоод аудитыг гүйцэтгэсэн болно.

 Дотоод аудитор нь тухайн шалгалтанд хамрагдаж буй байгууллагын шилэн дансанд байршлуулсан мэдээллийг төрийн сангийн дансны хуулга, удирдлагын тушаал шийдвэртэй тулган шалгаж нэмэлт тодруулгуудын байгууллагын мэдээлэл оруулах хэрэглэгчээс авсан ба асуулга, тулган баталгаажуулалт, шинжилгээний аудитын горим хэрэгжүүлсэний үр дүнд, дотоод аудитор нь хангалттай хэмжээний, зохистой нотолгоо баримт дээр үндэслэн, аудитын дүгнэлт зөвлөмж боловсруулсан.

Дотоод аудитын дүнгээр шилэн дансанд мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд холбогдох хууль, тогтоомжийн мэдлэг дутмаг, дотоод аудитаас өгсөн заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагын админ эрхтэй ажилтнууд дотоод хяналтыг үр нөлөөтэй тавихгүй байгаагаас Шилэн дансны хууль тогтоомж хангалттай сайн хэрэгжихгүй байна гэж дүгнэв.

Аудитад хамрагдсан орон нутгийн өмчит байгууллагуудад бодит байдал, илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлыг тусгасан товч тайлан зөвлөмжийг байгууллага тус бүрт  хүргүүлсэн бөгөөд шалгалтанд хамрагдсан нийт байгууллагын удирдлагад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмж-1 Шилэн дансны админ болон мэдээлэл оруулах хэрэглэгчдийн чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тусгаж хариуцлагыг нэмэгдүүлэх

Зөвлөмж-2 Шилэн дансны дотоод хяналтыг улирал бүрийн дараа сарын 1-10-ны дотор байгууллага дотроо хэрэгжүүлж шилэн дансны улирлын тайланг хугацаанд илгээж хэвших

Зөвлөмж-3 Улс, орон нутгийн төсвөөс 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ байгуулан санхүүжилт авсан аж ахуйн нэгж байгууллагуудыг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, тухай бүрт мэдээллээр хангаж ажиллах гэсэн 3 зөвлөмж хүргүүллээ.