info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

ЖАРГАЛАНТ СУМЫН ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 1.           Танилцуулга

Аймгийн Засаг даргын 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн батлагдсан  удирдамжийн дагуу 2017 оны 06 сарын 06-аас ажлын 10 хоногт Төрийн сангийн үйл ажиллгаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд дотоод аудит гүйцэтгэлээ.

2.      Аудитын зорилго, хэрэгжүүлэх цар хүрээ ба арга

2.1  Аудитын зорилго

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төрийн сангийн үйл ажиллагааны журам болон бусад холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

2.2  Аудит цар хүрээ, гүйцэтгэсэн арга

2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын мемориалын баримт, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем/цаашид ЗГСУМС гэмх/-д хийгдсэн гүйлгээ, оролцож буй хэрэглэгчид, Жаргалант сумын Төрийн сангийн дансны бүртгэл, орон нутгийн төсвөөс олгосон санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн байгууллагуудын 1-6 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, төсвийн байгууллагад томилогдсон нягтлан бодогчдыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөвшилцсөн байдал, гарын үсгийн баталгаа гаргасан байдалд хяналтыг хэрэгжүүлж ажиллаа. Мөн  дотоод аудитыг хэрэгжүүлэхэд дараах хууль эрх зүйн баримтуудыг ашиглалаа.

·         Төсвийн тухай хууль

·         Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”

·         Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”, Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн журам

·         Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлаглсан “ЗГ-ын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам”, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”

·         Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар батлагсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”

·         Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур журам”

 

3.      Аудитын үр дүн, илэрсэн зөрчил

Дотоод аудитын дүнгээр Санхүүгийн албаны үйл ажиллагааг өмнөх шалгалтаарх илэрсэн зөрчил дутагдалтай харьцуулахад алдаа дутагдал, зөрчлийн тоо буурсан боловч зарим зөрчил дутагдал арилаагүй байх тул үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт Хангалттай бус гэж дүгнэж илэрсэн зөрчилд үндэслэн дараах зөвлөмжийг хүргүүлж байна.