info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

БАЯН-ӨНДӨР СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлд заасан бүрэн эрхийн  хүрээнд, албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрших Баян-Өндөр сумын ЗДТГазрын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 2017 оны эхний хагас жилийн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн  14.2.10-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.4-д “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авнаСангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан”Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт тайлагналын журам”, Сангийн сайдын 2014 оны 43 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”, Төсвийн тухай хууль , Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдлээс урьдчилан  сэргийлж мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор санхүүгийн хяналт шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Тэгшжаргал хийж гүйцэтгэв.

Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Баг хорооны Засаг дарга  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна”, энэ хуулийн “63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно”, “63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол,тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”,  мөн 63.4-д “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3-д заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган батална” заасныг хэрхэн баримталсан эсэх, Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын хэрэгжилт, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэрэгжилт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, анхан шатны баримтын бүрдэл, хууль эрх зүйн үндэслэл, зарцуулалт, үр дүн, тайлан гаргалт, хөрөнгө оруулалтын зарцуулалтыг санхүүгийн тайланд үнэн зөв тайлагнасан байдал,бараа ажил үйлчилгээний худалдан авалт, гадны  байгууллагатай байгуулсан гэрээ, түүний  хэрэгжилт, үр дүн, өглөг авлагын тооцоо,түүнийг бүртгэлд үнэн зөв тусгасан эсэх, өр авлагын барагдуулалт зэрэг үйл ажиллагааг хамруулан шалгалаа.

Шалгалтанд хамрагдсан хугацааны санхүүгийн баримтанд 1 дүгээр гарын үсгийг Баян-Өндөр сумын ЗДТГазрын дарга М.Эрдэнэчимэг, 2-р гарын үсгийг нягтлан бодогч Э.Дашзэвэг, Б.Ган-эрдэнэ нар тус тус гарын үсэг зурж төрийн сангийн 100210152400 тоот харилцах дансаар ОНХСангийн орлого,зарлагын ажил үйлчилгээгээ явуулж  ирсэн байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар орлого санхүүжилтыг санхүүгийн тайланд дараах байдлаар тайлагнасан байна.

д/д

 

Орлого эх үүсвэр

2017оны эхний хагас жилийн үр дүнгийн тайланд

2017 оны эхний хагас жилийн  мөнгөн хөрөнгийн тайланд

1

Улсын төсвийн санхүүжилт

151510,3

151510,3

2

Орон нутгийн төсвөөс

300000,0

300000,0

3

2016 оны ажлын үлдэгдэл санхүүжилт

225475,1

225475,1

4

Торгууль, алдангийн орлого

461,8

 

 

ДҮН

677447,2

676985,4

            Санхүүгийн үр дүнгийн тайланд гэрээний үүргээ зөрчиж, хугацаандаа гэрээт ажлаа гүйцэтгээгүй учир алданги торгууль ноогдуулсан орлого 461,8 мянган төгрөгийг үр дүнгийн тайланд  тайлагнажээ.

Ш  Хөрөнгө оруулалт, их засварын гүйцэтгэл:

Зардлын зүйл

 Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Илүү-, дутуу+

Зарцуулалтын хувь

2016 оны дутуу санхүүжилт

225475,1

59332,6

166142,5

26,3%

Хөрөнгө оруулалт, их засвар

1781638,0

294235,9

1487402,1

16,5%

Тогтвортой амжиргаа-III төсөл

334700,0

 

334700,0

-

ДҮН

2341813,1

353658,5

1988244,6

15,1%

 

Ш  2016 оны хөрөнгө оруулалт, их засварын зардлын дутуу санхүүжилт 225475,1 мянган төгрөгийн санхүүжилт;

Ш  Сумын ИТХурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдааны 05 дугаар тогтоолоор 2017 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажилд 1781638,7 тэрбум төгрөгийн санхүүжилт;

Ш  Сумын ИТХурлын 2017 оны 05 дугаар ын 12-ны ээлжит бус хуралдаанаар Дэлхийн банкнаас “Тогтвортой амжиргаа-III”  төслийн хүрээнд хэрэгжих 334700,0 мянган төгрөгийн санхүүжилтийг нэмж тодотгож, нийт 2341813,1 тэрбумаар  тодотгосон төсөв баталсан байна.

2016 оны 40 ажлын дутуу санхүүжилт 225475,1 мянган төгрөгөөс эхний хагас жилд 12 ажлын 59332,6 мянган төгрөгийг санхүүжилт баталгаат хугацаа дууссан тул олгосон байна.

 Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөлгөө өгсөн байдал

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан дараах зөвлөмжүүдийг өглөө.

Зөвлөмж:

·         Сангийн сайдын 2016 ны 415дугаар тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт,санхүүжилт,хяналт тайлагналын журмын 4.5.4-д “Тендерт шалгарч гэрээ байгуулсан этгээдийн барилга угсралт, их засварын ажлын төлөвлөгөө, түүнийг төсөвт өртөгт эзлэх дүнгээр тодорхойлсон барилгын санхүүжилтийн хуваарь гаргах”/ энэ журмын тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргах/

·         Сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, их засварын  ажлын үлдэгдэл санхүүжилт оны эцэст тухайн иргэн, аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлж баталгаажуулаагүй  байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн   9.1 Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” заалтыг зөрчсөн байна.

·          Монгол  Улсын  “Төрийн  хяналт  шалгалтын  тухай”  хуулийн  7.2-д заасан “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага,  аж  ахуйн  нэгж  өөрийн  аппаратад  дотоодын  хяналт шалгалтыг зохион  байгуулах  журмыг  баталж  мөрдүүлнэ” гэсэн заалтыг  үндэслэн   дотоод   хяналтын  журмыг  боловсронгуй  болгож сайжруулах, дотоод хяналтын  нэгж /ажилтан/-ны  хийх  ажлын төлөвлөгөөг  дэлгэрэнгүй  болгож,  хийсэн  ажлын  тайланг ИТХурал, сумын иргэдэд хэвлэл мэдээлэлээр танилцуулж, дотоод  хяналт   шалгалтыг  сайжруулах шаардлагатай гэж үзэж тус тус зөвлөмж өглөө.

 

Цаашид авах арга хэмжээний санал

             Дээрхи зөрчил дутагдлуудыг дахин давтан гаргахгүй байх,Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль эрх зүйг даган мөрдөж, дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж, санхүүгийн холбогдолтой шинэчлэгдэн гарч буй хууль тогтоомж, тушаал, заавар журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзлээ.