info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

БАЯН-ӨНДӨР СУМЫН “ СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлд заасан бүрэн эрхийн  хүрээнд, албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрших Баян-Өндөр сумын ЗДТГазрын “Сум хөгжүүлэх сан”-гийн 2016 оны  төсөв,санхүү аж ахуйн үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн  14.2.10-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.4-д “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна” Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.2.1 дахь заалт, Төсвийн тухай хууль , Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдлээс урьдчилан  сэргийлж  мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгөхөд дотоод аудитын зорилго оршино.

Дотоод аудитыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Тэгшжаргал хийж гүйцэтгэв.

Төсвийн тухай хуулийн  14.2.10-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.4-д “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна” Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдлээс урьдчилан  сэргийлж  мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дотоод аудит хийлээ. Дотоод аудитыг дараах чиглээр хийлээ.

 

·         Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын хэрэгжилт.

·          Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулсан байдал.

·         Төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдхүүн, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдсан байдал.

·         Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл.

·         Сангийн үйл ажиллагааны орлого, зардлын бүртгэл, тайлагнал.

·         Зээлийн гэрээний хэрэгжилт, хүү, алданги ноогдуулалт.

·         Өр, авлагын барагдуулалт.

·         Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт эргэн төлөлтөд тавих дотоод хяналтын хэрэгжилт.

·         Өмнөх шалгалтаар тавигдсан төлбөр, зөрчлийн барагдуулалт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт

·         Сангийн үйл ажиллагааны ил тод байдал

 

2016 онд нийт 43 иргэн хуулийн этгээдэд “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл олгосон боловч санамсаргүй түүврийн аргаар 12 иргэн, 3 ААНэгжийг сонгон авч 3 төрлийн сорил хийлээ.Сорилыг дараах чиглэлээр хийлээ.

1.      Төсөл сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт хангасан эсэх:

2.      Зээлийн эргэн төлөлт, алданги тооцоололд

3.      Барьцаа хөрөнгийг үндсэн эх хувийн тулгалт хийх.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор  жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор  байгуулагдсан ба “Сум хөгжүүлэх сан”-д хувиарлах хөрөнгийн хэмжээг Засгийн газар тогтоох бөгөөд 2011-2014 ондуудад сум хөгжүүлэх санд улсын төсвөөс 901,0 сая төгрөгийн санхүүжилт олгогдож, 2015 оноос  зээлийн эргэн төлөлтөөс  үйл ажиллагааны зардал болон зээл олголтыг санхүүжүүлж ирсэн ба 2016 оны жилийн эцсийн байдлаар 989809,7 сая төгрөгийн активтай тайлагнасан байна.

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл

ИТХурлын 2015 оны 6 дах удаагийн сонгуулийн XIX дүгээр хуралдааны 03 дүгээр тогтоолоор 2016 онд “Сум хөгжүүлэх сан”-гийн тэргүүлэх чиглэлийг дараах 6 чиглэлээр тогтоосон байна. Үүнд:

1.      Хүнсний чиглэлээр:  Гурил тэжээлийн үйлдвэр, мах, сүү, гурилан бүтээгдхүүний үйлдвэрлэл, жимс, чацарганы үйлдвэрлэл, нэмүү бүтээгдхүүн шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэл

2.      Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимжсэн аж ахуй,жимс жимсгэний тариалалт, малын тэжээлийн тариалалт, өвөл зуны хүлэмж

3.      Боловсруулах үйлдвэрийн чиглэлээр:Оёдлын үйлдвэрлэл, сүлжмжлийн үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл, хүнсний зориулалттай сав баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэл

4.      Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр: Шахмал түлш, дулаалгын материал,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бохирын системийн тоног төхөөрөмж, ган хийц, төмөр бетонон үйлдвэрлэл, модон эдлэл үйлдвэрлэл

5.      Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, нийтийн биеийн тамир, хэвлэл дизайн,нийтийн хоолны газар, гэрэл зураг,гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цаг, гар утасны засвар үйлчилгээ, түлхүүр хувилах үйлчилгээ, гутал засвар

 

СХСангийн хөрөнгийн бүрдүүлэлт,зарцуулалтанд хяналт тавих хяналтын зөвлөл нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 5.3.1-д “ Зээл авсан иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайланг гаргуулан авах, 5.3.2-д “Сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралаар хэлэлцүүлэх” гэсэн заалт зөрчигдсөн байна.

 

·         Зээлийн гэрээний хэрэгжилт, хүү, алданги ноогдуулалт.

            Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хэрэгжилтийг шалгахаар түүвэрийн аргаар дараах иргэн, хуулийн этгээдийг сонгон авч шалгалаа. Үүнд: Ганган хэлхээ ХХК –нь  авто засварын газарт тоног төхөөрөмж авахаар 15 000,0сая төгрөг, Мичид-Арвижих ХХК-нь үсчин, гоо сайхан, маникур, педикур ажиллуулахаар 10 000,0 сая төгрөг, иргэн Б.Ууганбаатар тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авахаар 10 000,0 сая төгрөг, А.Алтанзаяа үсчин гоо сайхан ажилуулахаар 5 000,0 сая төгрөг, Б.Отгонбаяр  автозасварын  газарт тоног төхөөрөмж авахаар 10 000,0 сая төгрөгийг зээлийн хэрэгжилтийг шалгахад Б.Уугабаатарын тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр явуулж байгаа бизнэсээс бусад гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Гэрээнд заасан үндсэн зээл, үндсэн хүүгийн дүнгээс зээлийн төлөөгүй үлдэгдэлд хоног тутамд 0,1 хувийн алдангийн торууль тооцож авсан ба 2016 онд  8 588,3 мянган төгрөгийн хүү, торгуулын орлого оруулсан байна.

Өр, авлагын барагдуулалт.

2016 онд 43 иргэн, ААНэгжид 363300,0 мянган төгрөгийн зээл олгосон ба сангийн өр авлагын үлдэгдлийг дараах байдалтай байна.

Өмнөх оны авлага

2016 онд олгосон зээл

Зээлийн эргэн төлөлт

Авлагын эцсийн үлдэгдэл

914209,1

363300,0

375325,1

902183,9

 

2014-2016 оны зээлийн авлага, зээлийн эргэн төлөлт ба хугацаа хэтрэлтийн эзлэх хувийн жин дараах байдалтай байна. / өссөн дүнгээр/

он

Зээлийн авлага

Зээлийн эргэн төлөлт, хугацаа хэтрэлт

Мөнгөн дүн

Эргэн төлөлт өссөн дүнгээр

Хугацаа хэтрэлт

хувь

2014

919099,8

634056,8

115806,5

87,4%

2015

914209,1

1026082,9

91420,9

90,0%

2016

902183,9

1401399,3

216214,2

76,03%

 

Сангийн үйл ажиллагааны ил тод байдал

Зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил тод мэдээлж явуулж байгаа боловч, зээлийн лавалгааг Монгол банкнаас авч байгаа нь хангалттгүй гэж дүгнэж, цаашид ШШГГазар болон бусад хууль хяналтын байгууллагаас өр авлагын лавлагаа авч байхыг анхааруулж байна.

Мөн шилэн дансны тухай хуулийн дагуу санхүүгийн үзүүлэлтийг тайлагнасан боловч, 2016 оны 10 дугаар сараас хойш шилэн дансанд мэдээлэл оруулаагүй, хугацаа хожимдуулах,мэдээллийг зөрүүлж тайлагнах зэрэг зөрчлүүд байна

Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ, зээлдэгчдийн тоо өсч байгаагаас ачаалал нэмэгдэж хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурахгүй байгаа боловч Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаандаа тавих дотоод хяналт “ХАНГАЛТТАЙ БУС” хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна.

Иймд дотоод аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмж, зөрчил дутагдлыг арилгуулахаар дараах зөвлөмжүүдийг  хүргүүлж байна.

 

  Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал,  авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөлгөө өгсөн байдал

Ш  Шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр гарсан шийдвэрийн хэргэжилт хангалтгүй байгаад, ШШГГазарт албан бичгээр хандан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэгчийг солиулах арга хэмжээ авах,

Ш  СХСан 2016 онд 1460,0 мянган төгрөгийн шатахуун, 967,1 мянган төгрөгийн бичиг хэргийн материал зарцуулсан бөгөөд шатхуун, бичиг хэргийн зарцуулалтын тайланг СХСангийн нягтлан бодогч өөрөө зарцуулж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж,цаашид дээрх зардлуудын тайланг Баян-Өндөр сумын няраваар гүйцэтгүүлж тайлагнаж байх.

Ш  СИ-ТИ –ЭС ХХК-наас 2015 онд санхүүгийн үйл ажиллагаанд ашиглахаар авсан 1200,0 мянган төгрөгийн санхүүгийн иж бүрэн программын авсан боловч, сангийн үйл ажиллагаанд тохирохгүй учир одоо болтол ашиглаагүй байгааг холбогдох газарт хандаж шийдвэрлүүлэх.

Ш  Зээлийн хугацаа дууссан иргэдийн гэрээг цуцлаж барьцаалсан хөрөнгийн гэрчилгээг олгохдоо буцаан олгосон тухай акт үйлдэж олгож байх.

Ш  “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл сангийн үйл ажиллагаанд  дотоод хяналт огт хийгдээгүй байгаад орон тооны бус зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөг сумын ИТХурлаар батлуулан тайлагнаж байх.

Ш  Барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг хадгалах сейфний чанарыг сайжруулах.

Ш  Төсөл сонгон шалгаруулахдаа төсөл хэрэгжүүлснээр бодитой үр дүн харуулж, үр нөлөөтэй байх эсэхэд дүн шинжилгээ хийж байх, төслөөс гарах бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хэмжээ бага, өрсөлдөгч ихтэй чиглэлд зээл олгохдоо тухайн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний бусдаас ялгарах онцлог шинж чанар, мэдлэг туршлагыг харгалзан үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх зорилготой төсөлд зээл олгох.

 

Цаашид авах арга хэмжээний санал:

Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт,  гарсан үр дүнгийн талаарх тайланг 2017 оны 11-р сарын 25-ны дотор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлнэ үү.

Дээрхи зөрчил дутагдлуудыг дахин давтан гаргахгүй байх,Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль эрх зүйг даган мөрдөж, дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж, санхүүгийн холбогдолтой шинэчлэгдэн гарч буй хууль тогтоомж, тушаал, заавар журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзлээ.