info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

ДОТООД АУДИТЫН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

 Аймгийн Засаг даргын 2018 оны 1 сарын 25-ны 6 тоот удирдамжийн дагуу 2017 оны 4 улирлын байдлаарх аймгийн Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд орон нутгийн 79 байгууллага, улсын төсвийн 33 байгууллагыг хамруулан дотоод аудитыг гүйцэтгэсэн. Шалгалтын дүнгээр мэдээллийг www.shilendans.gov.mn нэгдсэн цахим хуудсанд цаг хугацаандаа, иж бүрэн байршуулж буй байдал 81%-тай хэрэгжиж байна. Иймд шилэн дансны хэрэгжилтийг байгууллага бүр өссөн дүнгээр дүгнэн албан хаагчдын ажлын үр дүнгийн үзүүлэлт болгох, шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэнд байгууллагын удирдлага, дотоод хяналтын нэгж хяналт тавих, аудитаар илэрсэн зөрчлийг шуурхай арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмжийг өгсөн.

Харин аймгийн Засаг даргын 2018 оны 4 сарын 18-ны 21 тоот удирдамжийн дагуу 2018 оны 1-р улирлын байдлаарх аймгийн Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд орон нутгийн 77 байгууллагыг хамруулан дотоод аудитыг гүйцэтгэсэн. Шалгалтын дүнгээр мэдээллийг www.shilendans.gov.mn нэгдсэн цахим хуудсанд цаг хугацаандаа, иж бүрэн байршуулж буй байдал 2018 оны 1-р улирлын байдлаар 91%-тай дүгнэгдсэн. Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт 80%-иас доош 13 байгууллага, 80-90%-тай 12 байгууллага, 90%-иас дээш 52 байгууллага дүгнэгдсэн байна. Мэдээлэл оруулж байгаа албан хаагч оруулсан мэдээллээ байнга иргэнд харагдах байдлаас харж нягтлаагүйгээс зарим мэдээллийг дутуу, буруу оруулах, хариуцсан албан хаагч өөрчлөгдсөн, шинээр ажил авсан зэргээс хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлээгүй, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ оруулаагүй эсвэл дутуу мэдээлэх зөрчил гаргасан байна. Хэрэгжилтийн дүнгээр 80%-иас доош дүгнэгдсэн 13 байгууллагад мэдээллээ дутуу, буруу оруулсан зөрчлөө арилгаж цаашид шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хариуцлага дээшлүүлэх зөвлөмж бүхий албан бичгийг хүргүүлээд байна.

Иргэд шилэн дансны мэдээллийг www.shilendans.gov.mn сайтаар орж Орон нутагаОрхон аймага Баян-Өндөр сум/Жаргалант сум гэж төрийн байгууллагын оршин байгаа сумаар хайлт хийх боломжтой. Мөн ДЭЛГЭРЭНГҮЙ ХАЙЛТ хэсэгт Орхон аймаг гээд төрийн байгууллагын нэрийг бичиж хайлт хийх боломжтой.