info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 31-ны хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ:

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Их шүтээн цогцолбор ОНӨААТҮГ, Хөх Монгол цогцолбор ОНӨААТҮГ, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, аймгийн 3-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 10 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.  

Баян-Өндөр сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан”, Аймгийн 1-р цэцэрлэг, Аймгийн 20-р сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт, Баян- Өндөр сумын ЗДТГ-т төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг тус тус гүйцэтгэн холбогдох байгууллагад тайланг хүргүүлж ажиллаа.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.10.01-ны өдрийн 179, 180 тоот албан бичгээр,  шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2018 оны 2-р улирлын байдлаар хийсэн дотоод аудитын тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.10.03-ны өдрийн 181 тоот албан бичгээр, Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөний биелэлт, Авлигатай тэмцэх газрын 1/3753 дугаартай зөвлөмжийн биелэлтийг аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.10.29-ны өдрийн 194, 195 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллаа. Албаны 2018 оны 3-р улирлын тоон тайлан, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн ангиллын мэдээ, түүний шийдвэрлэлтийн тайлан болон шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2018 оны 2-р улирлын байдлаар хийсэн дотоод аудитын тайланг  Sankhuu_audit_mof@yahoo.com цахим хаягаар Сангийн яаманд хүргүүлэн ажиллаа.

2018 оны 10 сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийг/шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад албаны дотоод ажилтан,  "Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн-2018" –д албаны дарга болон 4 албан хаагч  хамрагдлаа.                                                        

 

 

 

 

 

2018 оны 10-р сарын 10-ны өдөр Цагаанчулуут багийн хамт олонтой “Эерэг хандлага багийн амжилт” сэдэвт сургалтыг Бизнес хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтаар харилцааны доктор ТББ-ийн тэргүүн Н.Алтанцоож багшийг урьж оролцууллаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас дарга болон 7 албан хаагч, Цагаанчулуут багийн Засаг дарга болон 5 албан хаагч нийт 12 албан хаагч хамрагдлаа.      

 

 

 

 

 

Аймгийн Засаг даргын удирдамжаар зохион байгуулагдсан террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Цагаан шонхор” нэгдсэн дадлага сургуулилалтын үйл ажиллагаанд ахлах мэргэжилтэн Б.Баасансүрэн, дотоод аудитор С.Идэрмөнх нар үнэлгээний багт хамтран ажиллаа. Үнэлгээний багийн ахлагчаар албаны дарга Д.Сайзмаа ажиллаа.

 

 

 

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд 2018 оны 10 сарын 11-ны өдөр "Сархиа" уулын баруун салаанд 4 ширхэг нарс мод тарьж, тус арга хэмжээнд албан хаагчид идэвхтэй оролцлоо.