info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийн 2018 оны 3-р улирлын тайланд хийсэн дотоод аудитын тайлангийн товч мэдээлэл

1.      Танилцуулга

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэсэн 3-р улирлын тайланг танилцуулж байна.

2.      Аудитын зорилго, хэрэгжүүлэх цар хүрээ ба арга

2.1  Аудитын зорилго

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн газрын Шилэн дансны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

2.2  Аудитын цар хүрээ

Хугацаа: 2018 оны 07 сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 сарын 30-ны өдөр

Аудитын обьект нэгж:

Орон нутгийн өмчит төсөвт байгууллага-67 байгууллага

Орон нутийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-5 байгууллага

Орон нутгийн өмчит хувьцаат компани-1

Орон нутгийн тусгай сан-5

2.3  Аудит гүйцэтгэсэн арга

Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагуудын /сан/  шилэн дансны үйл ажиллагааг

·         Төсөв ба гүйцэтгэл

·         Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт

·         Бусад /орон тоо/гэсэн 3 үндсэн бүлэгт багтаан мэдээллийг хууль, дүрэм, журам зааврын дагуу иж бүрэн, үнэн зөв оруулсан эсэхэд үнэлгээ өгсөн.

Дотоод аудитор нь байгууллагын шилэн дансанд байршуулсан мэдээллийг төрийн сангийн дансны хуулга,  тухайн тайлант хугацаанд гарсан төсвийн өөрчлөлт зэрэгт тулгуурлан шалгадаг. Эдгээр аудитын горимыг хэрэгжүүлсний үр дүнд, дотоод аудитор нь зохих түвшинд аудитын нотолгоо баримт дээр үндэслэн, аудитын дүгнэлт зөвлөмж боловсруулав. Мөн  дотоод аудитыг хэрэгжүүлэхэд дараах хууль эрх зүйн баримтуудыг ашиглалаа.

·         Төсвийн тухай хууль

·         Төрийн хяналт шалгалтын тухай хууль

·         Шилэн дансны тухай хууль

·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

·         Нягтлан бодох бүртэлийн тухай хууль

·         Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт

·         Улсын салбарын дотоод аудитын гарын авлага

·         Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”

·         Сангийн яамнаас өгсөн “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”

 

 

 

 

 

 

3.      Аудитын үр дүн

Илэрсэн асуудал-3.1

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг, ЗГ-ын 29 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 3-р улиралд аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас хөтөлж мэдээллийг цаг хугацаандаа байршуулж буй байдал 93 %-тай хэрэгжсэн байна.

3.1.1 Бодит байдал:

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлөлт болон шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад тайлант хугацаанд Орон нутгийн өмчит төсвийн 67 байгууллага, 5 тусгай сан, ОНӨХК-1, ОНӨААТҮГ-5 нийт 78 байгууллага  2947 талбар хөтлөх байснаас 34 талбарын мэдээллийг хөтөлж байршуулаагүй, 180 талбарт мэдээллийг хугацаа хоцорч байршуулж, нийт цаг хугацаандаа мэдээлж буй байдал 93%-тай хэрэгжсэн байна.

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах газар, 14-р сургууль, Ирээдүйн Одод биеийн тамирын дунд сургууль, 5-р цэцэрлэг, 20-р цэцэрлэг, 21-р цэцэрлэг, 26-р цэцэрлэг, Номын төв, Орхон аймаг Жаргалант сум  /ОНХСан/,  Орхон аймаг Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, Орхон аймаг Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ гэсэн 12 байгууллага шилэн дансанд мэдээллээ цаг хугацаандаа мэдээлж буй хуулийн хэрэгжилт 79 хувиас доош үнэлгээтэй байна.

3.1.2. Байх ёстой шалгуур

Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйл “Шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр” 5.1.4.-т заасан /Мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх/ гэсэн заалтын хэрэгжилт хангагдахгүй байна.

3.1.3        Зөрчлийн шалтгаан

3-р улиралд  5-р цэцэрлэг,  Орхон аймаг Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ  зэрэг газруудын Шилэн дансанд мэдээлэл оруулах ажилтнууд солигдсон, 26-р цэцэрлэг  шинээр байгуулагдан нягтлан бодогч нь шинээр томилогдсон тул мэдээлэл байршуулахад туршлага, ур чадвар дутмаг байна.  Мэдээлэл оруулах ажилтан өөрчлөгдөөгүй боловч мэдээллийг хугацаа хоцроох, орхигдуулах, мэдээллийн талбарыг дутуу хянасан зэрэг зөрчлийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах газар, 14-р сургууль, Ирээдүйн Одод биеийн тамирын дунд сургууль, 20-р цэцэрлэг, 21-р цэцэрлэг, Номын төв, Орхон аймаг Жаргалант сум  /ОНХСан/,  Орхон аймаг Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд давтан гарсаар байна.

3.1.4 Үзүүлэх нөлөө

Төсвийн нээлттэй, ил тод, цаг хугацаандаа байх зарчим алдагдаж олон нийт мэдээллээр цаг хугацаандаа хангагдахгүй байна.

Илэрсэн асуудал 2

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг, Засгийн газрын 29 дүгээр тогтоол “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын дагуу 2018 оны 3-р улирлын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг иж бүрэн үнэн зөв байршуулсан байдал 96%-тай хэрэгжсэн байна.

3.2.1. Бодит байдал

Шилэн дансны цахим хуудсанд тайлант хугацаанд төсөвт байгууллага ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэгт 4-8 төрлийн 7-10 талбар мэдээлэл, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР ХУДАЛДАН АВАЛТ бүлэгт 3 төрлийн 9 талбар мэдээлэл, БУСАД бүлэгт 4-6 төрлийн 9-16 мэдээлэл байршуулж байгаагаас орон нутгийн 78 байгууллагыг шалгахад 36 байгууллага нь нийт 80 талбарт мэдээллийг дутуу болон буруу байршуулсан зөрчилтэй байна.

Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг иж бүрэн, үнэн зөв байршуулсан хуулийн хэрэгжилт 5-р цэцэрлэг, Музей гэсэн төсөвт байгууллагад 79 хувиас доош байна.

ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэг

·         Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт: Батлагдсан төсөв болон гүйцэтгэлийн хэтрэлт хэмнэлтийн шалтгаан, тайлбарыг Баян-Өндөр Сум Хөгжүүлэх Сан, Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар, Хот байгуулалт барилга захилагчийн алба, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн Парк, Албан бус боловсролын төв, Сум дундын ойн анги, 23-р цэцэрлэг, Бялзуухай цэцэрлэг зэрэг байгуулагууд 3-р улирлын мэдээлэлийг огт мэдээлээгүй байна.

·         Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ:

 

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл “Шилэн дансны мэдээлэл” 6.4.5-д заасан /цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр/ заалтын хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжүүлж 4- сургууль, 14-р сургууль, 18-р сургууль, Жаргалант сумын  сургууль,  4-р цэцэрлэг, 5-цэцэрлэг, 6-цэцэрлэг, 10-р цэцэрлэг, 18-р цэцэрлэг, 19-цэцэрлэг, 20-цэцэрлэг, 21-цэцэрлэг, 24-р цэцэрлэг, Эрх бүжинхэн цэцэрлэг гэсэн төсвийн 14 байгууллага зарлагын мөнгөн гүйлгээ 93.0 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 4-р сургууль, 15-р сургууль, 10-р цэцэрлэг, Бялзуухай цэцэрлэг, Оюу цэцэрлэг, Унага цэцэрлэг, Эрх бүжинхэн цэцэрлэг, Баян-Өндөр соёлын төв, Баянцагаан соёлын төв,  Жаргалант сумын соёл мэдээллийн төв, Номын төв, Музей гэсэн байгууллагууд орлогын мөнгөн гүйлгээ 521.0 сая төгрөгийг дутуу мэдээлсэн  байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР, ХУДАЛДАН АВАЛТ бүлэг

·         Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл: 6 байгууллага 178 тендерийн мэдээллийг мэдээлсэн байна.

БУСАД бүлэг

·         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл. “Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах” 9 дүгээр зүйл. Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх”-д заасан мэдэгдэл: 5 сая төгрөгөөс дээш зарлагын гүйлгээтэй, 5 сая төгрөгөөс дээш төсөв, гэрээ бүхий бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийсэн байгууллага мэдэгдэл тайлбар гаргаж мэдээлэх ёстой бөгөөд мэдээлэх шаардлагатай байгууллагууд мэдээлсэн байна.

·         Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр: Тайлант хугацаанд 45 байгууллага 150 шийдвэр мэдээлсэн.

 

3.2.2 Байх ёстой шаардлага (шалгуур)

Шилэн дансны тухай хуулийн 4-р зүйл “Шилэн дансны зарчим” болон Засгийн газрын 2016 оны 29-р тогтоол “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын 7 дугаар зүйлийн 7.3-д “Байгууллагын админ хэрэглэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” 7.3.4-д заасан /Төсвийн ерөнхийлөн захирагчийн админ (байгууллагын админ) хэрэглэгч харьяа байгууллагын жагсаалт болон хэрэглэгчдийн мэдээллийг хянах, мөн хэрэглэгчийн нэвтрэх нэрийг харьяа байгууллагуудад мэдээлэх/, 7 дугаар зүйлийн 7.4-д “Мэдээлэл оруулах хэрэглэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” 7.4.2-д заасан /байгууллагын админ хэрэглэгчээс олгосон эрхийн дагуу холбогдох мэдээллийг Шилэн дансны тухай хууль болон энэ журамд заасан хугацаанд оруулж баталгаажуулах үүрэгтэй/ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх ажиллах ёстой.

3.2.3 Зөрчлийн шалтгаан

            Шилэн дансны хууль тогтоомжийн дагуу мэдээллийг оруулахдаа Хот тохижуулах газар, 14-р сургууль, Ирээдүй Одод сургууль, 5-р цэцэрлэг, 20-р цэцэрлэг, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, 21-р цэцэрлэг гэсэн байгууллагууд дутуу хянаж мэдээлсэн,  Хот байгуулалт, барилга захиалагчийн алба-5 талбарт, Музей-3 талбарт, Жаргалант сумын ЗДТГ-4 талбарт, Жаргалант сумын ОНХСан-4 талбарт огт мэдээлэл байршуулаагүй байна.

 3.2.4 Үзүүлэх нөлөө

            Мэдээллийн ил тод байдал хангагдахгүй, хууль тогтоомж хэрэгжихгүйд хүрэх үр дагавар үүсч байна.

4. Нэгдсэн дүгнэлт

Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах Орон нутгийн төсвийн байгууллага, ОНӨААТҮГ, ОНӨХК болон тусгай сангуудын 2018 оны 3-р улирлын Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын нэгдсэн дүн 91 хувьтай байна.

Дотоод аудиттай холбогдуулан:

            Хот тохижуулах газар, 14-р сургууль, Ирээдүй Одод сургууль, 5-р цэцэрлэг, 20-р цэцэрлэг, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, 21-р цэцэрлэг, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба гэсэн 8 байгууллагад зөрчил арилгах албан шаардлага, Жаргалант сумын ЗДТГ, 26-р цэцэрлэг, Оюу цэцэрлэг, Номын төв, Музей, Жаргалант сумын ОНХСан, Их шүтээн цогцолбор ОНӨААТҮГ гэсэн 7 байгууллагад зөвлөмж хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны нээлттэй хаалганы өдрөөр  төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт Шилэн дансны хууль тогтоомж болон хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг алдаа зөрчлийн талаар албаны нийт албан хаагчид ганцаарчилсан зөвөлгөө өгч хамтран ажиллаа. Цаашид Засаг даргын төсвийн багцад хамаарах 78 байгууллагын хүрээнд 12 дугаар сард Сангийн яамнаас мэргэжилтэн Б.Батзоригийг урьж, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын 2016 оны 29-р тогтоол “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын хэрэгжилт, мэдээлэл байршуулах талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.