info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн 2018 оны 4-р улирлын тайланд хийсэн дотоод аудитын тайлангийн товч мэдээлэл

1.      Танилцуулга

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэсэн 4-р улирлын тайланг танилцуулж байна.

2.      Аудитын зорилго, хэрэгжүүлэх цар хүрээ ба арга

2.1  Аудитын зорилго

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн газрын Шилэн дансны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

2.2  Аудитын цар хүрээ

Хугацаа: 2018 оны 10 сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ны өдөр

 

Аудитын обьект нэгж:

Орон нутгийн өмчит төсөвт байгууллага-67 байгууллага

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-5 байгууллага

Орон нутгийн өмчит хувьцаат компани-1

Орон нутгийн тусгай сан-5

2.3  Аудит гүйцэтгэсэн арга

Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагуудын /сан/  шилэн дансны үйл ажиллагааг

·         Төсөв ба гүйцэтгэл

·         Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт

·         Бусад /орон тоо/гэсэн 3 үндсэн бүлэгт багтаан мэдээллийг хууль, дүрэм, журам зааврын дагуу иж бүрэн, үнэн зөв оруулсан эсэхэд үнэлгээ өгсөн.

Дотоод аудитор нь байгууллагын шилэн дансанд байршуулсан мэдээллийг төрийн сангийн дансны хуулга,  тухайн тайлант хугацаанд гарсан төсвийн өөрчлөлт зэрэгт тулгуурлан шалгадаг. Эдгээр аудитын горимыг хэрэгжүүлсний үр дүнд, дотоод аудитор нь зохих түвшинд аудитын нотолгоо баримт дээр үндэслэн, аудитын дүгнэлт зөвлөмж боловсруулав. Мөн  дотоод аудитыг хэрэгжүүлэхэд дараах хууль эрх зүйн баримтуудыг ашиглалаа.

·         Төсвийн тухай хууль

·         Төрийн хяналт шалгалтын тухай хууль

·         Шилэн дансны тухай хууль

·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

·         Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

·         Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт

·         Улсын салбарын дотоод аудитын гарын авлага

·         Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”

·         Сангийн яамнаас өгсөн “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”

 

3.      Аудитын үр дүн

Илэрсэн асуудал

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг, Засгийн газрын 29 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 4-р улиралд аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас хөтөлж, мэдээллийг цаг хугацаандаа байршуулж буй байдал 93 %-тай хэрэгжсэн байна.

4. Нэгдсэн дүгнэлт

Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах Орон нутгийн төсвийн байгууллага, ОНӨААТҮГ, ОНӨХК болон тусгай сангуудын 2018 оны 4-р улирлын Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын нэгдсэн дүн 93 хувьтай байна.

Дотоод аудиттай холбогдуулан:

            Хот тохижуулах газар, 5-р цэцэрлэг, Хот байгуулалт барилга захиалагчийн алба, Номын төв, Их шүтээн цогцолбор ОНӨААТҮГ, Баян-Өндөр соёлын төв гэсэн 6 байгууллагад гарсан зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ. 2018 оны нэгдсэн дүнгээр 69 % -иас доош үнэлгээ авсан байгууллага гараагүй байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2019.01.11 нд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын 2016 оны 29-р тогтоол “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын хэрэгжилт, мэдээлэл байршуулах стандарт сэдэвт  сургалтыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, Эрсдлийн удирдлагын газрын дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.Батзоригтой хамтран  зохион байгууллаа.

Сургалтанд Орхон аймгийн шилэн дансны цахим сайтад бие даасан цэстэй нийт 92 байгууллагын 131 мэдээлэл оруулагч хэрэглэгчидийг хамрууллаа.