info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 29-ний хооронд гүйцэтгэсэн ажлын мэдээ

Аймгийн Засаг даргын  баталсан удирдамжийн дагуу Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, 11, 22-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 

          Сангийн сайдын баталсан “Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх шалгалт”-ын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн удирдамжийн дагуу албаны ахлах мэргэжилтэн СХШУБайцаагч Б.Баасансүрэн, СХШУБайцаагч Ц.Тэгшжаргал, О.Болормаа, Дотоод аудитор С.Идэрмөнх, Н.Цог-Эрдэнэ, Л.Булганцэцэг нар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангуудад хяналт шалгалтыг хуанлийн 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн тайланг холбогдох байгууллагуудад болон Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт Sankhuu_audit_or@yahoo.com цахим хаягаас, Сангийн яамны Sankhuu_audit_mof@yahoo.com цахим хаягаар хүргүүлэн ажиллалаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн Н.Дарам, Дэнж багийн иргэн Г.Даваа нарын ирүүлсэн МАНЗ-ын "Баатар холбоо” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж гүйцэтгэн СХШУБайцаагчийн дүгнэлтийг холбогдох хүмүүст танилцуулан ажиллалаа.

Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлсэн иргэн Ж.Бат-Амгалангын өргөдөлтэй аймгийн 1-р сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдолд хяналт шалгалтыг гүйцэтгэн СХШУБайцаагчийн дүгнэлтийг 2019.03.12-ны өдрийн 45 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.

Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2018 оны 4-р улирлын байдлаар хийсэн дотоод аудитын тайланг  ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019.03.18-ны өдрийн 64 тоот албан бичгээр, байгууллагын санал өргөдөл гомдлын 2019 оны 1 дүгээр улирлын тайланг АЗДТГ-ыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2019.03.15-ны өдрийн 62 тоот албан бичгээр, албаны 2019 оны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 2019.03.15-ны өдрийн 59 тоот албан бичгээр, Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2019.03.18-ны өдрийн 65 тоот албан бичгээр, Төрийн албаны зөвлөлийн 2019.03.11-ний өдрийн 01 дүгээр албан даалгаврын биелэлтийг Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2019.03.26-ны өдрийн 72 тоот албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллалаа.

Мөн Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны хөтлөлтийн 2018 оны тайланг боловсруулан Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст Sankhuu_audit_or@yahoo.com цахим хаягаас Сангийн яамны Sankhuu_audit_mof@yahoo.com цахим хаягаар хүргүүлэн ажиллалаа.

          2019 оны 03 сарын 05-ны өдөр  Засаг даргын Тамгын газрын ажлын танхимд аймгийн Дотоод аудитын хорооны ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар  дараах  асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

1. Дотоод аудитын хорооны дэг батлах тухай

2. Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн байдал

3. Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

4. Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын 2019 оны төлөвлөгөө батлах тухай

5.Нийгмийн даатгалын санд хийсэн шалгалтын танилцуулга

6. Нийгмийн халамжийн санд хийсэн шалгалтын танилцуулга

7. Эрүүл мэндийн даатгалын санд хийсэн шалгалтын танилцуулга

8. Бусад асуудал

 

            Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 108 дахь өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн захиргааны 3-р байрны 2 давхарт байрлах төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын нийт албан хаагчдын  дунд 3-р сарын 13-нд гар бөмбөгийн тэмцээн, 3-р сарын 15-нд  ширээний теннисний тэмцээн, 3-р сарын 16-нд  явган аялалыг тус тус зохион байгуулагдлаа. Тэмцээнд баг хамт олноороо тэргүүн байр эзэлж цомын эзэд боллоо.

 

          2019 оны 03 сарын 29-ны өдөр албаны хамт олон Санхүүгийн хяналт аудитын албаны байрлах аймгийн захиргааны III-р байрны гаднах хуваарьт 50 метр талбайн  хог хаягдлыг  цэвэрлэлээ.                                                         

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА