info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Шилэн дансны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн 2019 оны 1-р улирлын тайланд хийсэн дотоод аудитын тайлангийн товч мэдээлэл

1.      Танилцуулга

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэсэн 2019 оны 1-р улирлын тайланг танилцуулж байна.

2.      Аудитын зорилго, хэрэгжүүлэх цар хүрээ ба арга

2.1  Аудитын зорилго

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн газрын Шилэн дансны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалт хийж, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

2.2  Аудитын цар хүрээ

Хугацаа: 2019 оны 01 сарын 01-ны өдрөөс 2019 оны 03 сарын 31-ны өдөр

 

Аудитын обьект нэгж:

Орон нутгийн өмчит төсөвт байгууллага-68 байгууллага

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-5 байгууллага

Орон нутгийн өмчит хувьцаат компани-1

Орон нутгийн тусгай сан-5

2.3  Аудит гүйцэтгэсэн арга

Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагуудын шилэн дансны үйл ажиллагааг

·         Төсөв ба гүйцэтгэл

·         Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт

·         Бусад гэсэн 3 үндсэн бүлэгт багтаан мэдээллийг хууль, дүрэм, журам, зааврын дагуу иж бүрэн, үнэн зөв мэдээлсэн эсэхэд тулган баталгаажуулалт хийж, үнэлгээ өгсөн.

Дотоод аудитын баг нь байгууллагуудын шилэн дансанд байршуулсан мэдээллийг төрийн сангийн дансны хуулга,  тухайн тайлант хугацаанд гарсан төсвийн өөрчлөлт зэрэгт тулгуурлан шалгадаг. Эдгээр аудитын горимыг хэрэгжүүлсний үр дүнд, дотоод аудитор нь зохих түвшинд аудитын нотолгоо баримт дээр үндэслэн, аудитын дүгнэлт, зөвлөмж боловсруулав. Мөн  дотоод аудитыг хэрэгжүүлэхэд дараах хууль эрх зүйн баримтуудыг ашиглалаа. Үүнд:

·         Төсвийн тухай хууль

·         Төрийн хяналт шалгалтын тухай хууль

·         Шилэн дансны тухай хууль

·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

·         Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

·         Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт

·         Улсын салбарын дотоод аудитын гарын авлага

·         Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”

·         Сангийн яамнаас өгсөн “Шилэн дансны маягт бөглөх зааварчилгаа”

3.      Аудитын үр дүн

Илэрсэн асуудал-3.1

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг Засгийн газрын 29 дүгээр тогтоолын дагуу 2019 оны 1-р улиралд Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас хөтөлж, мэдээллийг цаг хугацаандаа байршуулж буй байдал 95 %-тай хэрэгжсэн байна.

3.1.1 Бодит байдал:

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлөлт болон Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад тайлант хугацаанд Орон нутгийн өмчит төсвийн 68 байгууллага, орон нутгийн 5 тусгай сан, ОНӨХК-1, ОНӨААТҮГ-5 нийт 79 байгууллага 3232 талбарт мэдээлэл байршуулахаас 18 талбарт мэдээлэл огт байршуулаагүй, 156 талбарт мэдээллийг хугацаа хоцроон  байршуулж, нийт цаг хугацаандаа мэдээлж буй байдал 95%-тай хэрэгжсэн байна.

Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, 4 дүгээр цэцэрлэг, Оюу цэцэрлэг, 14 дүгээр сургууль, Унага цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг гэсэн 6 байгууллага шилэн дансны цахим хуудсанд мэдээллээ цаг хугацаандаа мэдээлж буй байдал 79 хувиас доош үнэлэгдсэн байна.

3.1.2. Байх ёстой шалгуур

Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйл /Шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр/ 5.1.4.-т заасан /Мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх/ гэсэн заалтын хэрэгжилт хангагдахгүй байна.

3.1.3        Зөрчлийн шалтгаан

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Засаг даргын багцад хамаарах 79 байгууллагаас нийт 15 байгууллагын мэдээлэл оруулагч хэрэглэгч солигдсон байна. Үүнд: Баян-Өндөр сумын 1 дүгээр сургууль, 7 дугаар сургууль, 27 дугаар цэцэрлэг, Унага цэцэрлэг, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ, Баянцагаан соёлын төв, Соёл спортын Хэмнэл төв, Музей, Хөх Монгол цогцолбор ОНӨААТҮГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Орон нутаг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Соёл мэдээллийн төв, 3 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудын Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах ажилтан буюу нягтлан бодогчид солигдож, шинэчлэгдсэн байна.

Мэдээллийг цаг хугацаандаа байршуулах үзүүлэлтээр 79 хувиас доош үнэлэгдсэн 6 байгууллагын мэдээлэл оруулагч хэрэглэгчид 1-ээс дээш жил ажиллаж байгаа дадлага туршлагатай албан хаагчид хэдий ч өөрсдийн хайхрамжгүйгээс шалтгаалан хугацаа хоцроох, талбарыг дутуу хянах , оруулсан мэдээллийг хадгалсан боловч баталгаажуулахгүй орхих зэрэг үйлдлийг дутуу хийх зөрчлүүд илэрлээ.

3.1.4 Үзүүлэх нөлөө

Төсвийн нээлттэй, ил тод, цаг хугацаандаа байх зарчим алдагдаж, мэдээллийг цаг хугацаандаа бүрэн байршуулаагүйгээс байгууллагын үнэлгээ буурч байна.

Илэрсэн асуудал 2

Шилэн дансны тухай хуульд заагдсан мэдээллийг Засгийн газрын 29 дүгээр тогтоол “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын дагуу 2019 оны 1-р улиралд Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас хөтөлж, мэдээллийг иж бүрэн, үнэн зөв байршуулсан байдал  98 % -тай хэрэгжсэн байна.

3.2.1. Бодит байдал

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэгт 8 төрлийн 15 талбар мэдээлэл, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР ХУДАЛДАН АВАЛТ бүлэгт 5 төрлийн 11 талбар мэдээлэл, БУСАД бүлэгт 5 төрлийн 15 талбар мэдээлэл нийт 41 талбараар Засаг даргын багцад хамаарах 79 байгууллага нь 3232 талбарт мэдээлэл байршуулахаас 52 талбарт мэдээллийг иж бүрэн бус буюу дутуу, буруу байршуулсан зөрчилтэй байна.

Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг иж бүрэн, үнэн зөв байршуулсан хуулийн хэрэгжилт 38 байгууллага 1-6 талбарт байршуулах мэдээллийг дутуу болон иж бүрэн бус байршуулсан байна.

ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ бүлэг

·         Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт талбарыг мэдээлсэн байдал: Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сан, Орхон аймаг Засаг дарга, 1-р сургууль, Номын төв, 10-р цэцэрлэг, 19-р цэцэрлэг, 21-р цэцэрлэг, 22-р цэцэрлэг, 26-р цэцэрлэг Байгал орчин аялал жуулчлалын газар, Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк зэрэг байгууллагууд огт мэдээлээгүй байна.

 

·         Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ талбарыг мэдээлсэн байдал:

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл, /Шилэн дансны мэдээлэл/ 6.4.5-д заасан /цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр/ заалтыг хэрэгжүүлж, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд:

1,272.0 сая төгрөгийн 66 удаагийн зарлагын гүйлгээг мэдээлэхээс 1,262.0 сая төгрөгийн 65 удаагийн зарлагын гүйлгээг иж бүрэн мэдээлж, 10.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээг 21-р цэцэрлэг, 22-р цэцэрлэг дутуу мэдээлсэн байна.  

12,504.0 сая төгрөгийн 207 удаагийн санхүүжилтийн орлогын гүйлгээг мэдээлэхээс 11,188.0 сая төгрөгийн 203 удаагийн санхүүжилтийн орлогыг иж бүрэн мэдээлж, 1,316.0 сая төгрөгийн орлогын гүйлгээ буюу 1-3 дугаар сарын санхүүжилтийг Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, 1-р сургууль, 2-р сургууль, 10-р цэцэрлэг, 26-р цэцэрлэг, Хүүхэд залуучуудын театр, Жаргалантын Соёл мэдээллийн төв дутуу мэдээлсэн байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР, ХУДАЛДАН АВАЛТ бүлэг

·         Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.1.1-д худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор мэдээлэхээр заасан байдаг.

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны тендер, бусад байгууллагуудад явагдаж буй сонгон шалгаруулалттай холбоотойгоор худалдан авах ажиллагааны төлөвлөгөө хугацаандаа батлагдахгүйд хүрэх, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд дутуу, иж бүрэн бус мэдээлэх зөрчил гарсаар байна.

·         5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг талбарыг мэдээлсэн байдал.

 

 

·         Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл талбарыг мэдээлсэн байдал:  

 

Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Орхон аймаг Засаг дарга ОНХСан, Баян-Өндөр сумын ОНХСан, Жаргалант сумын ОНХСан, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК зэрэг 6 байгууллага 2019 оны 1-р улиралд 1,870.0 сая төгрөгийн 72 тендерийг мэдээлсэн байна.

 

·         Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлсэн байдал:

 

Нийт 61 байгууллага 1,373.5 сая төгрөгийн 321 удаагийн худалдан авалтыг мэдээлэхээс 1,313.0 сая төгрөгийн 319 удаагийн худалдан авалтыг иж бүрэн мэдээлсэн бөгөөд 1, 4, 7, 18, 22, 26-р цэцэрлэгүүд нийт 60.5 сая төгрөгийн хүүхдийн хоолны худалдан авалтыг дутуу мэдээлсэн зөрчилтэй байна.

БУСАД бүлэг

·         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл. /Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах/ 9 дүгээр зүйл. /Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх/-д заасан мэдэгдэл талбарыг мэдээлсэн байдал:

 5 сая төгрөгөөс дээш зарлагын гүйлгээтэй, 5 сая төгрөгөөс дээш төсөв, гэрээ бүхий бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийсэн байгууллага мэдэгдэл тайлбар гаргаж, мэдээлэх ёстой бөгөөд мэдээлэх шаардлагатай байгууллагууд 2019 оны 1-р улиралд нийт 119 удаагийн ашиг сонирхлын мэдүүлгийг мэдээлсэн байна.

·         Төсөв, мөнгө зарцуулах, өмч хөрөнгө орлогод авах, актлах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр талбарыг мэдээлсэн байдал:

2019 оны 1-р улиралд нийт 79 байгууллага 300 удаагийн тушаал шийдвэрээр 2,358.0 сая төгрөгийн төсөв зарцуулах, өмч хөрөнгө орлогод авах, актлах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн тухай мэдээлсэн байна.

3.2.2 Байх ёстой шаардлага (шалгуур)

Шилэн дансны тухай хуулийн 4-р зүйл /Шилэн дансны зарчим/ болон Засгийн газрын 2016 оны 29-р тогтоол /Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам/-ын 7 дугаар зүйлийн 7.3-д Байгууллагын админ хэрэглэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ/ 7.3.4-д заасан /Төсвийн ерөнхийлөн захирагчийн админ (байгууллагын админ) хэрэглэгч харьяа байгууллагын жагсаалт болон хэрэглэгчдийн мэдээллийг хянах, мөн хэрэглэгчийн нэвтрэх нэрийг харьяа байгууллагуудад мэдээлэх/, 7 дугаар зүйлийн 7.4-д /Мэдээлэл оруулах хэрэглэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ/ 7.4.2-д заасан /байгууллагын админ хэрэглэгчээс олгосон эрхийн дагуу холбогдох мэдээллийг Шилэн дансны тухай хууль болон энэ журамд заасан хугацаанд оруулж, баталгаажуулах үүрэгтэй/ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх ажиллах ёстой.

3.2.3 Зөрчлийн шалтгаан

1.      Тухайн тайлант улирал бүр 10-20 байгууллагын мэдээлэл оруулагч хэрэглэгчид солигдож, шинэчлэгдэж байгаатай холбоотой.

2.      Байгууллагын дотоод хяналт хариуцсан нэгж, ажилтнууд болон удирдлагаас тавих хяналт сул.

3.      Админ эрхтэй хэрэглэгч, мэдээлэл оруулах эрхтэй хэрэглэгчээр 1 ажилтанг томилох

4.      Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулах талбаруудыг ажил үүргийн хуваарийн дагуу 3-4 ажилтанд хариуцуулах

5.      Тухайн талбарт файлаар оруулах мэдээллийг PDF-ээр хөрвүүлэн хавсаргахдаа буруу хөрвүүлэх,  нэр өгч хадгалаагүйгээс файл нээгдэхгүй байх зэрэг зөрчлүүд гарч байна.

3.2.4 Үзүүлэх нөлөө

            Байгууллагын  Шилэн дансны хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээ буурах, мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдахгүй, гадаад хэрэглэгч мэдээллийг харах боломжгүйд хүрэх, хууль тогтоомж хэрэгжихгүй байх зэрэг сөрөг үр дагавар үүсч байна.

4. Нэгдсэн дүгнэлт

Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах Орон нутгийн төсвийн байгууллага, ОНӨААТҮГ, ОНӨХК болон тусгай сангуудын 2019 оны 1-р улирлын Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын нэгдсэн дүн 93 хувьтай байна.

Дотоод аудиттай холбогдуулан:

            2019 оны 1 дүгээр сараас эхлэн Санхүүгийн Хяналт Аудитын Албанаас Орхон аймгийн хэмжээнд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бие даасан цэстэй нийт байгууллагуудын дунд ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС-СХАА нэртэй группыг нээн ажиллуулж, нийт мэдээлэл оруулагч хэрэглэгчдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан цаг үеийн мэдээллэр хангах, зөвлөгөө өгөх, тайлант хугацаа бүрийг сануулах, системтэй холбоотой гэмтэл, ачааллын талаар шуурхай мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Тайлант улиралд нэгдсэн дүнгээр Жаргалант сумын сургууль, 3-р цэцэрлэг, 4-р цэцэрлэгүүд 70-79%-тай, 14-р сургууль, 7-р цэцэрлэг, Оюу цэцэрлэг, Унага цэцэрлэгүүд 69 %-аас доош үнэлэгдсэн тул гарсан зөрчлийг арилгуулахаар зөвлөмж, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

 

Цаашид хэрэгжүүлэх санал:

           

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бие даасан цэстэй, Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллага байдгаас улирал тутам 10-15 байгууллагын мэдээлэл оруулагч хэрэглэгчид солигдож, шинэчлэгдэж, тогтвор суурьшилгүй ажиллаж байгаа тул Шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын талаар цаг хугацааны давтамжтайгаар мэдээ мэдээллээр хангах, сургалт сурталчилгааг зохион байгуулах хэрэгцээ зайлшгүй тулгарч байна.