info@sankhuu.orkhon.gov.mn      (+976) 70359856
 

Санхүүгийн хяналт, аудитын алба 2018 оны үйл ажиллагаагаа ОНЦ дүгнүүллээ.

 

Санхүүгийн хяналт, аудитын алба 2018 оны үйл ажиллагаагаа ОНЦ дүгнүүллээ.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын алба, Онцгой байдлын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс аймгийн хэмжээнд бусад төрийн байгууллагуудаа манлайлж 2018 оны ажлаараа тэргүүлж  Өргөмжлөл, тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг аймгийн Засаг даргын шуурхайн үеэр удирдлагууд гардуулсан юм.

Санхүүгийн хяналт, аудитын алба нь Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сангуудад, ОНӨААТҮГ, тусгай шилжүүлгийн төсөвт байгууллагуудад төсөв санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна.

2018 онд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд улирал бүр 78 байгууллагад дотоод аудит, сургуулийн өмнөх боловсролын 44 байгууллагад, албаны жилийн төлөвлөгөөт 50 байгууллага, төлөвлөгөөт бус иргэний өргөдөл гомдлоор 8 байгууллага нийт 412 байгууллагад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар 47,7 сая төгрөгийг орон нутгийн хүү торгуулийн дансанд төвлөрүүлж,  нэг тэрбум 255 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож цаашид байгууллагад үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч акт, албан шаардлагаас гадна зөвлөмж өгч ажилладаг. 2018 онд 206 зөвлөмж өгч санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.